ИЗНН-д бэлэглэсэн консулын суудалд Ц.Ганхуяг суужээ
Засгийн газарт хамтарсан гурван нам элчин сайдууд, консуулын суудлуудаа эв найрамдалтайгаар хуваан авч буй асуудал багагүй шүүмжлэл дагуулсан. Сүүлийн үед парламентад төлөөлөлттэй "Үндэсний эвсэл", ИЗНН Засгийн газрыг дэмжиж ажиллахаар гар бариад байгаа. Энэ хүрээнд ИЗНН-д консулын суудлаар шагнуулжээ.
Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн /2025.01.30/ хуралдаанаар ИЗНН-ын дарга асан Ц.Ганхуягийг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилох шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна.
ОХУ-ын Эрхүү хотын Ерөнхий консул Ж.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан тул ийнхүү Ц.Ганхуягийг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилжээ.
Ц.Ганхуягийн хувьд, Эрхүү хотын Багшийн их сургуулийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн намтартай аж. Улмаар ИЗНН-ыг удирдаж байсны зэрэгцээ Хүнс хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байсан. Иргэний зориг ногоон намын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 онд тус намын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг бүртгүүлсэн байдаг. ИЗНН нь 2024 оны УИХ-ын сонгуулиар дөрвөн суудал авснаар парламентад төлөөлөлтэй болсон билээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
... Ганхуяг суужээ бус ганХУЯГ зальт тухалжэээ
Нарагын нөхөрт өгөх ёстой
саяхандаа Ичинхорлоо гээд хар авгай томилогдсон сонсогдсон, татах нь уу