Улс төрийн мэдээ

Э.Болормаа "Ханбогд эксплорейшн"-ээс хандив авснаар Сонгуулийн тухай хуулийн 56.1.1-ийг зөрчжээ

УИХ-ын гишүүн Э.Болормаа парламентын сонгуульд нэр дэвшихдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэх асуудал мэдээлэгдэж байна.

Э.Болормаад хандив өгсөн компаниудын жагсаалтад "Ханбогд экспорейшн" ХХК байгаа юм. Тус компани хуульд заасан хэмжээ дагуу 30 сая төгрөгийг хандив болгож, Э.Болормаад өгсөн байна.

Харин "Ханбогд эксплорейшн" ХХК-ийн улсын бүртгэлийг шүүж үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай байгаа юм.

Тухайлбал, 2006 онд үүсгэн байгуулагдсан энэ компанийн хувьцаа эзэмшигч нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад бүртгэлтэй "Кью Жи Экс Холдингс Лимитед" байгаа юм. Захирлаар нь Г.Золбаяр ажилладаг бол эцсийн өмчлөгчөөр таван өөр гадаад хүн бүртгэгджээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагаас хандив авахыг хориглодог байна.

Тодруулбал, тус хуулийн 6-р зүйлд "Хандив өгөх, хүлээн авахыг хориглох" гээд:

56.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:

56.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага гэж заажээ.

Харин нэгэнт хандив авсан бол яах вэ?

Мөн тус хуулийн 56.2 дахь зохицуулалтаар:

56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ гэсэн байна.

Өөр ямар нэг хуулийн санкц байхгүй, түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрх хөндөгдөх зохицуулалт байхгүй.

УИХ-ын гишүүн Э.Болормаагаас энэ асуудлаар тодруулга авах гэхэд тойрогтоо ажиллаж буй тул хараахан боломжгүй байна гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээ хүүрээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тиймээ! Муухай азаартчихаж!

Зочин
Зочин

neeh gudlaa chuhal tsaraitai gudlaa gawal bdg teee6 tegj l haragdaad bdg daaa

Ха ха ха
Ха ха ха

Хууль зөрчсөн бол, хариуцлагаа хүлээл дээ. Дараагийн хүн нь гарах биз

Зочин
Зочин

hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaich uud

Холбоотой мэдээ

Back to top button