Гадаад мэдээДЭЛХИЙ
Бразилд жижиг онгоц зам дээр осолдон хоёр хүн амь үрэгджээ

Баасан гарагт /2025.02.07/ Бразилын өмнөд хэсэгт орших Сан Пауло хотод жижиг онгоц хөл хөдөлгөөн ихтэй зам дээр осолдож, автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн амь үрэгджээ. Осол орон нутгийн цагаар өглөөний 07:20 минутын орчим болсон байна.
Тус ослын улмаас онгоц дотор байсан хоёр хүн амь үрэгдэж, ургаан хүн бэртжээ. Ойролцоох камерт бичигдсэн дүрс дээр онгоц зам дээр бөөрөөрөө гулсаж, өглөөний оргил цагийн үед түгжирч буй машинуудыг онох шахсан байна. Албан тушаалтнууд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.