З.Энхболдын гаргасан тэмдэглэл: "Энержи ресурс"-д үнэгүй өгсөн "Ухаа худаг"-аас 4.4 их наядын ашиг олох боломжтой байжээ

Нүүрсний гэх хэрэгт буруутгагдсан ч цагаадаад буй ЕТГ-ын дарга асан З.Энхболд Тавантолгойн "Ухаа худаг"-ийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д очсон тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлжээ.
С.Баярын Засгийн газрын үед ЗГ-ын тэмдэглэлээр Тавантолгойн бүлэг ордоос "Ухаа худаг"-ийг MCS-д үлдээсэн нь Д.Эрдэнэбилэгт "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг хувьчлалаар, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг концесоор олгосон кэйс, цаашлаад Ч.Сайханбилэгийн үед "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Засгийн газар давуу эрхээр авахаасаа татгалзсан зэрэг түүхүүдтэй утга дүйж байгаа юм.
Тодруулбал, 2008 оноос өмнө Тавантолгойн бүлэг орд бүхэлдээ "Энержи ресурс"-ийн өмчид, түүнээс өмнө УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын эзэмшилд явж байсныг өдгөө сураг төдий ойлгож мэддэг. Харин 2008 онд "Энержи ресурс" Тавантолгойн бүлэг ордоос зөвхөн "Ухаа худаг"-ийг авч үлдэн, бусдыг нь төрийн эзэмшилд шилжүүлэх хэлцэл хэрхэн хийгдсэнийг тэрхүү баримт бичгүүдээс харж болж байна.
Ашигт малтмалын лицензийг Засгийн газарт шилжүүлэх энэхүү гэрээний агуулга нь,
- Тавантолгой нэртэй хоёр, Шар тээг, Бор тээг, Бортолгой нэртэй гурав, нийт 68253 га талбай бүхий таван ордыг Засгийн газарт шилжүүлэх
- Харин 2959 га талбай бүхий "Ухаа худаг"-ийн орд "Энержи ресурс"-д үлдэх.
Ингэхдээ "Ухаа худаг"-ийн талбайг шинэчлэн тогтоосон гэжээ. Ингэснээр нийт нөөцийн 4 орчим хувийг л "Энержи ресурс" авч үлдлээ гэсэн агуулгыг цохон тэмдэглэсэн байна.
"Энержи ресурс"-ийн хувьд дээр дурдсан дөрвөн ордыг нийтэд нь 1 төгрөгөөр үнэлж буюу үнэгүй шахуу Засгийн газарт шууд буцааж өгсөн. Тус компанид 1999 оноос хайгуулын, 2007 оноос ашиглалтын тусгай зөвшөөрөл очсон байв. 1999 оноос хойш тэд хэд хэдэн удаа хайгуул судалгаа хийсэн гэдэг. Үүнд шаардагдсан хөрөнгө оруулалтаа "Энержи ресурс" нэхэмжлээгүй.
Гэхдээ 1999 оноос хойш төрийн мөнгөөр эдгээр уурхайд хөрөнгө заран хайгуул хийж, нөөц тогтоосон байсан. Энэ тухай тоон мэдээ "Энержи ресурс"-д хайгуулын зөвшөөрөл шилжсэнээр "дарагдсан" нюанстай.
Тухайлбал, БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсэг 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд нөөцийн тухай дэлгэрэнгүй мэдээллүүд багтсан байсан нь бүр хожим ил болсон юм.
Үүгээр "Энержи ресурс"-д үлдсэн "Ухаа худаг"-ийн нөөц угтаа 411 сая тонн бөгөөд хайгуул судалгааны ажилд 3.5 сая ам.доллар зарцуулсныг дурдсан байдаг.
Гэтэл З.Энхболдын өдгөө мэдээлж буйгаар: Төрийн мөнгөөр 1930 оноос эхлэн 60 жил судалж, нийт 7.4 тэрбум тонн нүүрстэй, үүний 70 хувь нь коксжих гэж тогтоогоод байсан Тавантолгойн ордын хайгуулын зөвшөөрлийг "Энержи ресурс"-д давхардуулан өгсөн нь үнэгүй хувьчилсан явдал аж. Өөрөөр хэлбэл, 1999 онд нэгэнт хайгуул хийчихсэн бүлэг ордын хайгуулын зөвшөөрлийг "Энержи ресурс"-д үнэгүй өгснөөр, ашиглалтын лиценз ч тэднийх болохыг эхлэл тавигджээ. 2007 онд ашиглалтын лицензийн авснаас жилийн дараа ядаж "Ухаа худаг"-ийг нь тэдэнд үлдээх хэлцэл ийн өрнөсөн байна.
Дээрх гэрээг Засгийн газар төлөөлж тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, "Энержи ресурс"-ийг төлөөлж,
- MCS Holding-ийн Ерөнхий захирал Ж.Оджаргал
- "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл
- "Шунхлай" группийн Ерөнхий захирал П.Батсайхан
- "Моннис майнинг"-ийн Гүйцэтгэх захирал Б.Чулуунбаатар
- "Тэнгэрийн цаг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг нар үзэглэсэн байна.
Нэг ёсондоо Тавантолгойн бүлэг ордоос хамгийн сайн нөөцтэй, "өрөм" нь гэж болох хэсгийг "Нийт нөөцийн 4 хувь" гэх мэтээр тайлбарлаж, солбилцлыг нь шинээр тогтоож байгаад үнэгүй авч үлдсэн "Энержи ресурс"-ийн түүхийг З.Энхболд тайлбарлах гэж оролджээ.
"Энержи ресурс" өнөөг хүртэл "Ухаа худаг"-аас нүүрс олборлон, ашиг олж байна.
З.Энхболдын хэлснээр, "Энержи ресурс"-д үнэгүй өгсөн "Ухаа худаг"-ийн ордоос 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олох байжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийнх нь орд юм шүү дээ
өөрийх нь??? гуцна биз...
Больмоор юм даа улс орноо зараад ичихдэг л юм баына
eh orni baylag gedeg bol ard tumnih bh ystoi heseg bvleg hanaj tsadahgui nuhduud bna
Bolimoor yum be ooriih ni omch yum shiv l bhiin
МОНГОЛЧУУДЫНАРД ТҮМНИЙ ӨМЧ БОЛСОН МОНГОЛЫН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАН ХУВАЛЗНУУД ХУЙВАЛДАЖ ЯАЖ ӨӨРСДИЙН ӨМЧ БОЛГОСНИЙ ТОДООС ТОД ЖИШЭЭ БОЛ ЭНЭ БӨЛГӨӨ!!!
Shunal ni brgdhgv ymdaa
Эх орны баялаг ш дээ нэг хүний өмч биш шүү дээ
Mongol ulsiin baigliin baylgiig olon jiliin umnu ali ord yu yunii heden toonii nuutstei we gedgiig bvgdiig mash todorhoi togtooson baidag buguud ali ordiig hedii ved yund zartsuulhaa hvrtel tootsoj tovolson baidag bsan bgaa shvv ene muusain heden shunaliin dew bolson oroolonguud huuli busaar idej zawshaad duuslaa odoo vvniig yaraltai taslan zogsooh hergtei bn
Ene bvh shudraga bus bvhnii tuluu hiij bui bvh zvild ni talarhaj bn zasgiin gazartaa
Arai l dendvv ymaa uls eh ornoo bodhod yaadag bnaa muu sain ymnuud
yamar ih mungu be arai shvv
Hoich ireedvigee bodohgvi ideh ymaa ed nar
Hpich ireedvigee bodhod ydg bnaa
Ard tvmen medleg dutmag baina eh oron chini yamar ih baylagtai teriig yaj zartsuulah eostoi we gedgiig medehgvi ene muusain luiwarchdad luiearduulj bn odoo ene bvhnii Taslan zogsooj zuw zamd ni oruulhaar hicheej ajillaj bgaa bvhend talarhay
Omhii hulgaichuudaas bugdiin huraaj avah heregtei
Яасан идэж ууж хандаггүй хүмүүс вэ одоо болцгоо доо
Яасан идэж ууж ханаддагүй юм вэ одоо болоочээ
Төрд буцааж аваачээ м�##� уу даа.
shunliin tulamnuud ym daa
bid baylagtaa ezen baimaar baina snuu
эбэ ста өөрсөдөө баяжиж капит�##�изм байгуулж монголыг сүырүүлэх баылаа
дараа нь ану д бэлгэлчнэ амаруу
Amin huviin erh asnigaa bodood uheh ni ee yasan hanaj tsadaggui humuus be ene ord gazar chini mongol uls ba ard tumnii omch snuu
Монгол ялна гэж Женко та хоёр сайхан гацаасан да, чиний үед Монгол бүр тэг зогссон байсан да. Одоо жаахан ЭЗ хөдлөх гэхээр бас гараад ирэв үү.
Юун 34 51 % аа авах хэрэгтэй
Ямар шун�##�тай юм бэ
Ямар их шун�##� вэ
eh orond min baigaa baylag bol ard tumniih bolhoos heden shunahag setgeltei tushmeduudiinh bish shuu dee
Шун�##�тай юм ыэ
Яасан их шун�##� бэ
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч
Таван толгойн ордыг ашиглах гэж Монгол улс СЭВ-г мөн ч олон жил гуйж гувшсан боловч тэд ашиггүй гээд огт хөдлөөгүй түүхтэй!. Дараа нь BHP гэж Австр�##�ийн үндэстэн дамнасан том компани тухайн үэийн хуулийн дагуу Тусгай зөвшөөрөл аваад мөн л ашиггүй гээд буцааж өгсөн.Тэр үэд Монгол Хятад 2 улс одоогийнх шиг сайн харилцаатай байгаагүй, Дараа нь Энэржи рэсурс ХХК мөн л Хуулийн дагуу Тусгай зөвшөөрөл авсан байсан бөгөөд Монгол Хятад 2 улсын харилцаа хэвийн болж эхлэхэд ордын нөөцийн 4%-г авч үлдээд 96%г төрд буцааж өгсөн түүхтэй. Хуулийн дагуу авсан Ухаа худгийг ,хууль зөрчиж хуйв�##�даж авсан Эрдэнэтийн 49%-тай адилтгах нь хэтэрхий луйврын сэтгэлгээг харуулж байна.Энэ з.энхболд гэгч өчүүхэн амьтан улс төрийн ашиг хонжоонд гаршсан ,хов базаж хор найруулахаас өөрийг хийж чаддаггүй үл бүтэх этгээд дээ.
Uls ornii baylagiig ooriih yumshig huvidaa ezemshihee bolimoor yum ene shunaltai etgeeduud
Ene bol eh ornii baylag bolohoos bish hen negen erh buhii etgeediin huviin omch bish ene humuusees ulsiin baylagaa avah heregtei
Ene bol eh ornii baylag bolohoos bish hen negen erh buhii etgeediin huviin omch bishee ene humuusees ulsiin baylagaa avah heregteii
Mongol ornii baylg bol mongolchuudiin baylag shuu dee
Оджарглын шунлыг дэлхийг өгөөд ч хангахгүй ээ
hanaj tsadahgui shunaltai humuus yumaa
Ichij zowohgui ulsaa zarj iddeg shunaltai humuus yumaa
Ulsaa zarj idcheed ichih nuur bnuu
Арай шүү хэдхэн хүмүүс ингээд идэж ууж байж
Байг�##�ийн баялагийг үнэгүй шахуу авчихаад одоо бллимоор юмаа буцаагаад өрд түмний өмчид өг
ene ih horongoor yah geed bdagiin nasaaraa ideed barahgui sndee odoo zugeer zasagt ni og
Үр хүүхэд хойч үеэ бодмоор юмаа Арай л байна даа
Үр хүүхэд хойч үеэ бодмоор юмаа арай л байна даа
bolimooriin ard tumnii ordiig
Ene shunal n neeree duusahgui ymaa
Ene chini ooriinh ni ord yum bishu
Pooox zoozo
End eron setgeleesee ajil hiih hun bnuuu
Оджарг�##� доллар юаниар чацга �##�ддаг байхаа?