Улс төрийн мэдээ
Авлигын индекс: Монгол Улс долоон байр урагшилж, Беларусийн хамт 114-т жагслаа

Олон улсын "Транспаренси интернэйшнл" байгууллагаас Монгол болон дэлхийн авлигын нөхцөл байдлын талаарх 2024 оны дүн мэдээг танилцуулж байна.
Үүгээр, манай улс авлигын индексээр өнгөрөгч онд 33 оноогоор 114-р байранд орсныг мэдээллээ. 2023 онд 121-т жагссан юм. Иймд долоон байр урагшилсан үзүүлэлт болжээ.
2024 оны индексээр 114-р байранд манай улсын хамт Беларус, Лаос, Филиппин, Ангол зэрэг улс жагссан байна.
Хэдийгээр байр урагшилсан ч оноо хэвээрээ юм байна. Өөрөөр хэлбэл, 2023 онд мөн 33 оноогоор 121-р байранд жагсаж байсан аж.
Үүнд нөлөөлсөн хүчин зүйл, Монгол Улсад "Транспаренси интернэйшнл" байгууллагаас өгч буй зөвлөмж зэргийг дэлгэрүүлж, эргэн хүргэнэ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!