"Таван Ш" хэрэгжээд хоёр жил болоход авлигын индексийн үнэлгээ өөрчлөгдсөнгүй

"Транспаренси интернэйшнл" байгууллагаас авлигын индексийн 2024 оны нөхцөл байдлыг танилцуулсан.
Үүгээр манай улс 114-р байрт бичигдсэн нь 2023 оноосоо долоон байр урагшилсан үзүүлэлт болов. Гэхдээ оноо нь 33 юм.
Тэгвэл, 2023 онд ч мөн манай улс 33 оноо авч байсан ба энэ удаа дээр жагсаж байсан орнууд ухарсан тул бид дээшилжээ. Иймд чанарын хувьд өөрчлөлт ороогүй гэсэн үг. 33 оноо нь "Ардчилсан бус" гэсэн ангилалд багтах үзүүлэлт аж.
Ташрамд, "Транспаренси интернэйшнл" байгууллага нь дараах хүчин зүйлүүдэд үнэлгээ хийж, индексээ тодорхойлдог:
- хээл хахууль
- төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
- төрийн албаны томилгоо хэр шударга явагдаж байгаа эсэх
- хэсэг бүлгүүдэд зориулсан хууль батлагдаж байгаа эсэх
- өндөр албан тушаалтны авлигын хэргийг хэрхэн шийдвэрлэж буй байдал
- авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт
- шүгэл үлээгч болон мөрдөн байцаагч нарын эрх зүйн хамгаалал зэрэг болно.
Дэлхий даяар 13 судалгааны байгууллага үнэлгээ өгснийг нэгтгэн, дундаж оноо гардаг. Тэднээс Varieties of Democracy буюу Ардчиллын олон талт байдлыг үнэлдэг байгууллага 2024 ондоо манай улсад өмнө нь хэзээ ч өгч байгаагүй муу оноог өгчээ.
2023 онд Засгийн газар авлигатай тэмцэх "Таван Ш" ажиллагаа эхлүүлсэн. Тухайн жилийн авлигын индекс сайжраагүй ч тус ажиллагааны үр дүн 2024 ондоо гарснаар эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байв. Гэвч хоёр жил болоод ч авлигын индекс өөрчлөгдсөнгүй.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бадамжунай юу болов оо Кккк
Одоо Африкийн улсуудын ард удахгүй очих байх даа