Т.Дүүрэнг МҮХАҮТ-аас холдуулах гэж л хоёр сар хориод суллав уу

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хоёр сар, 14 хоног хориод өчигдөр суллажээ.
Түүнийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн яг өмнөх өдөр саатуулсан. Ингээд танхим шинэ Ерөнхийлөгч, бүр шинэ Гүйцэтгэх захиралтай болсон хойно өчигдөр суллаж байгаа юм.
Хуулийн байгууллагаас мэдээлснээр, Т.Дүүрэн сайд асан нэгэн улстөрчтэй хамтарч, 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй үндэслэлээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-нд цагдан хорьсон. Маргааш нь танхимын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Л.Төр-Од сонгогдсон. Харин нэгдүгээр сарын 10-нд ТУЗ хуралдаад Гүйцэтгэх захирлаар нь А.Амартөгсийг томилчихсон юм.
Өөрөөр хэлбэл хоёр сар гэнэтхэн хоригдоод гараад ирэхэд нь түүний танхим дахь бүх албан тушаал байхгүй болов.
Т.Дүүрэнг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Харин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гарах хүсэлтийг нь энэ удаа шүүх хүлээн авсан бололтой.
Нөгөө талаар Т.Дүүрэн бол Д.Энхтүвшинг ерөнхийлөгч байх үед ажиллаж байсан СЕО.
Д.Энхтүвшин харин шинэ Ерөнхийлөгчтэй гар бариагүй. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин болон Засгийн газар хоорондын зөрчил ил гарсан өнөө үед, Т.Дүүрэнгийн гэхээсээ Д.Энхтүвшингийн нөлөөг бизнес эрхлэгчдийг хамгаалдаг байгууллагаас таслах гэсэн оролдлого мэт уншигдаж байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхтүвшин бол мсэ оджарг�##�ын хүргэн болсон хүн оджарг�##�ыхан хувьцаагаар барьдаг бсан бол одоо эхнэр хүүхдээс нь с�##�гаж бгаад өөрийн хамаатан садангуудтайгаа суулгаж цаашид яахын шийддэг болсон бна улс төрч болох уу яах хууг