УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Баян” Р.Базарын үүсгэн байгуулсан “Бүрдэл майнинг” ХХК улсад ₮25.4 тэрбумыг төлнө

“Баян” Р.Базарын үүсгэн байгуулсан “Бүрдэл майнинг” ХХК улсад 25.4 тэрбум төгрөг төлнө.

Тус компани нь 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс нийт 26.2 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн асуудалд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг.

  • 2024 оны арванхоёрдугаар сард анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 25.4 тэрбум төгрөгийг хангаж, үлдсэн хэсэг буюу 795 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
  • Харин давж заалдах шатны шүүх алдангид мөнгө төлүүлэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, 18.1 тэрбум төгрөг улсын төсөвт тушаах шийдвэр гаргасан.
  • Гэвч прокурор болон нэхэмжлэгч тал эсэргүүцэж, УДШ-д хандсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгожээ.

Ингэснээр “Бүрдэл майнинг” компани нийгмийн даатгалын шимтгэлийн 25.4 тэрбум төгрөгийг улсад төлнө.

“Баян” хэмээх Р.Базарын үүсгэн байгуулсан компани гэгддэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 15, 2025 09:12

З�##�илан

Зочин
Зочин
2 сар 15, 2025 09:33

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
2 сар 15, 2025 21:24

Энэ жунгаа төлөхгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button