Дав.Цогтбаатарыг явуулах нь тодорхой болж, нөхөн сонгуульд Г.Занданшатар, З.Энхболд горилж эхлэв үү

Ээлжит бусаар зарладаггүй юм гэхэд хаврын чуулган гуравдугаар сар гарган нээмэгц УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөх нь тодорхой болоод байна. Тэр жагсаалт биш тойргоос сонгогдсон. Иймд энэ бол шууд нөхөн сонгууль явуулах буюу, хэн нэр дэвших мандатыг намаасаа авах вэ гэсэн асуудал юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрөө “Шүүхийн тогтоол албажиж ирээгүй байна, гар дээрээ ч авч уншиж танилцаагүй учраас мэдэх юм алга. Бүх зүйл хуулийн дагуу явна” гэж тайлбарласан. Гэхдээ түүнийг Хөгжлийн банкны хэрэгт буруутай гэж үзсэн Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш даруй 60 хоног өнгөрчхөөд байна.
Хуулиар шүүхийн тогтоолыг 30 хоногийн дотор албажуулж, шаардлагатай бол дахин 30 хоногоор сунгах боломжтой. Хөгжлийн банкны хэрэг өөрөө олон холбогдогчтой учраас материал нэгтгэхэд цаг орсон. Гэхдээ одоо 30+30 хоног дуусчихсан.
Нөгөө талаар, тогтоол албажих эсэх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд нөлөөлдөггүй. Зүгээр л эрх баригчид Д.Цогтбаатарын асуудлыг тогтоол албажихыг хүлээнэ гэх нэрээр хойшлуулсаар намрын чуулганыг завсарлуулчихсан.
Одоо нэгэнт цаг хугацааны хайчинд орж, нөгөө талаар Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс өөр хуулийн гарц байхгүй учраас нөхөн сонгууль хөшигний ард яригдаад эхэлжээ.
Хамгийн түрүүнд ЕТГ-ын дарга Г.Занданшатар МАН-аас нэрлэгдсэн. Тэр өмнөх парламентад УИХ-ын даргын албыг нэлээд өнгөлөг хашсан ч сонгуульд бүдэрчихсэн. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэд тамгын газрын дарга хийж байна. Дараагийн Ерөнхийлөгчид үзэх амбицтай ч гэгддэгийн хувьд Г.Занданшатар ингээд улс төрөөс холдохгүй юм.
Нөгөө талаар МАН-аас мөн сонгуульд өвдөг шороодсон Д.Тогтохсүрэн яригддаг. Тэр 2020-2024 оны парламентад МАН-ын бүлгийн даргаар ажилласан, мөн өгсөх амбицтай явсан улстөрч.
Харин АН-аас гэвэл “алаан” болно. Учир нь Ардчилсан нам дээр нэг талаас Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын бүлэг, нөгөө талаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүлэг, голд нь Л.Гантөмөр “хавчуулагдан” даргалж байгаа. Тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гэж л бөөн хэл ам болж, талцаж, нэр усаа таталцсан.
Гэхдээ Засгийн газар, МАН-д тал тохой татаж яваагаараа Х.Баттулгын тал яах аргагүй хүчтэй байна. Энэ утгаар ЕТГ-ын дарга асан З.Энхболд ч хүчтэй нэрлэгдээд эхэлжээ. Түүний хувьд саяхан цагаадсан. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй нь, хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байсантай холбоотой байж мэднэ. Одоо тэр ямартай ч хууль шүүхийн асуудалгүй болчихлоо. Хоёрт, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын хэлэлцээр дагасан улс төрд З.Энхболд мөн л Засгийн газрын талд байна. Цаашлаад, стратегийн ордуудын 34 хувийг төрд авах том ажил “Энержи ресурс”-ийн Ухаа худгаас эхэлж мэдэхээр байгаа. Энэ мэт сэдэвт шүгэл үлээх болов.
Давхцаад, түүнийг УИХ-ын дарга байх үеийн бичлэг сошиалд цацагдаж, “Аргагүй л зангарагтай улстөрч явсан шүү” мэтийн сэтгэгдлүүд идэвхтэй бичигдэх боллоо.
Мэдээж З.Энхболд УИХ-ын гишүүн болбол Ардчилсан намын хувь заяа Х.Баттулгын гарт дахин орно гэсэн үг.
Одоохондоо хуулийн дагуу Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг хөндөх нь Төрийн байгуулалтын байнгын хорооны асуудал. ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ үүнийг оруулж ирэх ёстой.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Лайвчин Мөнх Эрдэнэ ийг шийтгэж байгаа царай нь. Ард нь Эрдэнэ өвгөн байгаа
Горилоод байх юмгүй
Шууд ЗАНДАНШАТАР
Хийсэн юмтай хийх ажилтай хүн
Цогтбаатар нь Энхболд , Занданшатар 2-той харьцуулахад улс орныг хорлон сүйтгэх ажил хийгээгүй. Хулгайчдын толгойлогч Энхболд , Занданшатар 2 этгээд хулгайчидаа хамга�##�ах гэж төрөөс �######�ахгүй яасан их шунах юм.
Зандка чи скорпионд хатгуулж үхэв ээ?!
Чонын бэлтрэгийг төрд дахин бүү ойртуулаарай, таминь ээ !
Занданшатар шиг олон үзүүртэй мохоо зүү Монголд хэрэггүй ээ.