НИЙГЭМНийгэм мэдээ

Тэрэлж-Налайх, Офицеруудын ордон чиглэлд өөрчлөлт орлоо

Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Налайх дүүргийн зургадугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор Х:4 “Тэрэлж-Налайх-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал өнөөдрөөс /2025.02.15/ эхлэн Х:4 “10 Шар-Тэрэлж” чиглэл болгон шинэчилсэн байна.Тус чиглэлд өдөрт “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 1 автобус 3 рейс буюу 5 цаг хүлээдэг байсныг Х:4 “10 шар байр-Тэрэлж” гэсэн богино эргэлтэй болгожээ.

Зорчигчдын хувьд Налайхаас Офицер орох бол Х:5 “Налайх-Офицерууудын ордон” чиглэлд дамжин суух боломжтой.

Х:4 чиглэлээр үйлчлүүлдэг зорчигчдыг төрлөөр нь харьцуулбал хамгийн өндөр хувийг ахмад настан /карт/ эзэлдэг бол хамгийн бага хувийг хүүхэд эзэлж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button