Гадаад мэдээДЭЛХИЙ
Нэн шаардлагатай хүүхдийн хорт хавдрын эмийг ДЭМБ Монголд түгээж эхэлжээ
ДЭМБ болон Гэгээн Жүд Хүүхдийн Судалгааны Эмнэлэг нь зарим улс орнуудад хүүхдийн хорт хавдрыг эмчлэх эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх ажлыг эхлүүлсэн байна.
Энэ хүрээнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Гэгээн Жүд Хүүхдийн Судалгааны Эмнэлэг хамтран хүүхдийн хорт хавдрыг эмчлэх дэлхийн платформоор дамжуулан туршилтын зургаан оронд тараахаар болсон байна.
Үүнд Монгол Улс багтсан бөгөөд ДЭМБ-аас эхний ээлжид хоёр улсад нэн шаардлагатай хүүхдийн хорт хавдрын эмийг түгээж эхэлсэн байна. Эдгээрт Монгол, Узбекистан улс багтаж байгаа талаар the hindu Business line мэдээллээ.
Д.ЖАРГАЛМАА




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.