Шинийн 1 тасарсан нь гурван өдөр амрах хуульд нөлөөлөх үү: Тэд өөрсдөө хүссэн бол хаврын морин уралдааныг ч сэргээдэг

Шинийн 1 тасарсан нь үнэндээ Цагаан сарын баяраар гурван өдөр амардаг хуульд харшлах уу?
Энэ жилийн хувьд Цагаан сарын баяраар ердөө бямба, ням гарагт амраад даваад нь ажилдаа орохоор зохицуулалттай болж таарч байна. Сар шинээр амьдрал зөвхөн Улаанбаатарт өрнөхгүй. Нийслэлийн 1.5 сая хүн амын дийлэнх нь хөдөө орон нутаг дахь гэр бүл, хамаатан садан, ахмад настнуудтайгаа жилд нэг удаа учран золгодог онцлогтой.
Атал зам тээвэр сул хөгжсөн улс орныг ч хэлэх үү, төвийн аймгууд биш л бол замын явдалд нэг өдрийг өлхөн бардаг. Ингээд ердөө орлоо, золголоо, яаран буцаад гарлаа гэсэн давчуу маршрутаар энэ жилийн Цагаан сарыг тэмдэглэх хүн олон байна.
Энэ их яарсан зоригчдын урсгал түгжрэл бөглөрөл үүсгэх, аваар осол гаргах гээд цөөнгүй сөрөг үр дагаврыг араасаа авчирна.
Нөгөө талаас, Монгол үндэсний хэмжээний хоёр л томоохон баяр байна. Нэг нь Цагаан сар, нөгөө нь Үндэсний их баяр наадам. Нэг нь өвлөөр, нэг нь зунаар. Аль аль нь л үндэсний хэмжээний баяр учраас бусадтай харьцуулшгүй өндөр ач холбогдол өгч тэмдэглэнэ, утга учрын хувьд ч үлэмж юм.
Харин Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн 4.1.3-т “Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна” гэж заасан байна.
Гэхдээ энэ жил шинийн 1 тасарсан. Энэ бол олон зуун жилд нэг удаа болдог үзэгдэл гэдгийг эрдэмтэн зурхайчид хэлж байгаа. Угтаа шинийн 1-ний сар л гарахгүй болохоос битүүний маргаашийг хаврын тэргүүн сар эхэллээ хэмээн тэмдэглэж, золгоцгооно. Энэ гурван өдөр амрах зохицуулалтад яг нөлөөлөх үндэслэл мөн гэж үү?
Эрх баригчдын хувьд Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш ямар ч аргагүй гэдэг байр суурийг илэрхийлсээр.
Угтаа тухайн хуулийн 7.1-т “Засгийн газар тэмдэглэн өнгөрүүлэх журмыг батална” гэж заасан. Нэгэнт хуульд онцгой харшлах үндэслэл биш тул, тасарсан гэх шинийг 1-нийг амьдралд буулган ойлгож, даваа гарагийг амралтын өдөр болгох талаар журам гаргах боломж харагдаж байгаа юм.
Өмнө нь хууль өөрчлөхгүйгээр амралтын өдөр таарвал ажлын өдөр болгож шилжүүлэх зохицуулалтыг өөр баяраар хийж байсан удаатай билээ.
Харин ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан гүрийхээр шийдчихжээ.
Угтаа өөрсдийнх нь хүссэн шийдвэр бол тэд яаж ийгээд гаргадаг. Ээлжит бус чуулган ч зарлаад болов хэлэлцдэг. Харин ард түмний амьдралд хамаатай асуудалд ийн ханддаг нь харагдаж байна.
Л.Энх-Амгалангийн хувьд нийгмийн хамгаалал, хүүхдийн асуудал хариуцаж буй мөртлөө хаврын морин уралдааныг сэргээх тал дээр зогссон. Бүр “Тэгж л хүүхдийн эрх зөрчөөд байгаа юм бол зун уралдахыг нь ч болиул” гэж хэлсэн удаатай. Энэ бол хурдан моринд хоббитой сайд нарын л лобби байв. Ийм мэтийн хүслээ бол талбай дээр олон зуун морьтон жагсаах байдлаар өдөөж байгаад шийдчихэж болдог мөртлөө, “Шинийн 1 тасарсан” гэх онол зурхайн үндэслэлийг хөрсөнд буулган журам гаргаж, ганц өдрийн илүү амралт гарган зохицуулчих сэтгэл дутлаа.
Иргэдийн эсэргүүцлээр хаврын морин уралдааны тухай дахь шийдвэрийг нь цуцалсан болохоор магадгүй Л.Энх-Амгалан хорхойтой араандаа зууж л дээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадах чинь угаасаа хужаа шдээ харваас
энэ муу луухаан зан гаргав. өмнө нь засгийн газар амрах өдөр амралтын өдөртэй давхцвал шилжүүлж болоод л байсан.
Энэ мангарууд бол өөрхсдөө хуулийг уландаа гишгэдэг тэр ямар хамаатэй юм гэдэг ш дээ
шинийн 2н 2 өдөр, шийнийн 3н тасарч байсан тохиолдлууд урьд нь гарч байсан, тэр үед хэд хоног амарч байснаа ядаж эргээд харчихаачээ. хуулийн заалтыг урьд нь яаж хэрэглэж байснаа шүүх хардаг шүү.
За яахав яахав. Элдэв халдварт өвчин их байгаа үeд жаахан цумхан баярласан ч яахав
Энхамглан м с эсийн захиалгаар морин уралдааныг зохион байгуулаад мэдээж өвөл эрлийз морь унасан хүүхэд газарт ойчих юм бол бараг л унасан болгон үхэн тэгээд олон хүүхдүүдийг алсан учир засахыг огцруулах акц эхлэн огцрохгүй бол жагсаалаар огцрон тэдний тулд хэдэн морьтой улсуудыг саяны уяачдын эзэн болсон 70 хөгшин эрээн тэтгэжээ
ӨМНӨ ЯРЬСАНАА САНАДАГГҮЙ ОРОН ГАРАН ХҮН ЮМ БАЙЖ