Цагаан сараар хоёр хоног нэмж амраах хувилбарыг хэлэлцэнэ

Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ жилийн Цагаан сарын баярын амралтын хоногийг хууль зөрчихгүйгээр нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр товлосон.
Эх сурвалжийн мэдээлснээр, багадаа хоёр хоногийн амралт нэмэх хувилбар яригдаж байгаа аж. Учир нь, бүх нийтийн амралтын өдөр хэрэв амралтын өдөр таарвал түүнийг ажлын өдөрт шилжүүлэх эрх Засгийн газарт бий. Засгийн газар үүнийг журам гаргаж шийддэг.
Харин Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд, Цагаан сарын тухайд шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан. Энэ нь гурван өдөр амрах тухай агуулга болохоос шинийн 1 тасарсан ховор тохиолдолд бямба, ням гарагт амраад л даваагаас ажилдаа орох нь буруу гэж олон нийт үзэж байгаа юм.
Иймд бямба, ням гарагт таарч байгаа амралтыг даваа, мягмар гараг луу шилжүүлэх эрх Засгийн газарт бий. Цаашлаад гурван өдрийн амралтыг хадгална гэвэл лхагва гарагт ч амраах боломж бий. Гэхдээ Засгийн газрын хувьд хоёр хоног сунгах хувилбарыг ярилцаж байгаа гэх мэдээлэл байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүй ээ тэгээд яасан сүртэй ацнууд вэ? ерөөсөө амрахаа больёо улс орноо хөгжүүлье шинэлэхээ л больчий сда яасан их сүржигнэдэг юм бэ?
Энийг аль эрт шийдсэн байх ёстой .Гийгүүлэх гэж бгаа юм шиг л дүлэгнээд л төлөвлөж сураагүй яамаар ч юм вэ шийдвэрүүд чинь тодорхой ойлгомжтой цаг хугацаатай баймаар юм даа
Худлаа ЗГ ингэж л ажилладаг. Сүр бадруулж иргэддээ хайртай дүр үзүүлэх гэж шоу хийж байгаа царай нь энэ !
Zuw shiidel gargaad ard tumen de tuwug udahgui shig zuw bodlogotoi bj boldoggui yum bh da
Хууль бол хууль шүү дээ. Зурхай ямар хамаа байна? За-льтай зурхайчид өдөр таслахаас гадна дахиад нэг дор 2-3 ширхэг шинийн нэгнийг зохиож ч чадна. "Энэ жил 2 шинийн нэгэнтэй" гээд л сууж байна шүү дээ. Бүр ажлын өдрийг зориуд түүж тасласаар байгаад бүтэн долоон хоногоор нь амра-лтын өдрүүд болгон тааруулж ч чадна. Өлхөн чадна, муу луйварчид. Тэгвэл бас амраад л байх хэрэг үү?
Засгийн газрууд бүгдээрээ хуулиа зөрчиж шийдвэр гаргасаар ирсэн гэдэг биз дээ. Үндэснийхээ их баяраар хуулиа зөрчөөд шийдвэр гаргахад нээх их хохироод байхгүй байлгүй дээ
Нийслел засаг 2 ер нь гаргасан шийдвереесее дандаа буцаж байх юмаа арчаагуй юм туйлбартай байдаг болоосой доо монголчуудад баяр амралт багадаагуй штее жоохон зоригтой удирдаач