УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлнэ

Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болсноо ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ.

Тэрбээр, "Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаав. Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна. Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг боловсруулж дууслаа. УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хуультай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ" хэмээжээ.

Монгол Улсад 1xBet нь цахим мөрийтэй тоглоомын зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон залуусыг татан оролцуулдаг. УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн мэдээлснээр, тус компани Монгол Улсаас хамгийн их ашгаа олдог бөгөөд энэ нь манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. ​Цахим мөрийтэй тоглоомын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос 1xBet болон түүнтэй төстэй үйл ажиллагаа явуулдаг домайн хаягуудыг хааж, 100 гаруй Facebook хаяг, группийг хаалгах хүсэлтийг META компанид илгээсэн.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button