УЛС ТӨРУлс төрийн мэдээ
НДЕГ-ын дарга болсон Б.Батжаргал 18 саяын хадгаламж, 8 саяын зээлтэй

Засгийн газрын өчигдрийн /2025.03.06/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томилсон.
Түүний боловсролын хувьд,
- 1983-1993 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн III дунд сургууль,
- 1993-1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалавр, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр-Санхүүгийн менежмент мэргэжлээр,
- 2007-2009 онд Калифорнийн Олон Улсын Их Сургуулийг Шинжлэх ухааны магистр-Олон улсын бизнес мэргэжлээр,
- 2010-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг Докторын түвшний Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр суралцаж,
- 2024 онд Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан намтар,
- 1997-2009 онд Хадгаламжийн банк, Нэгдсэн бодлогын газрын эдийн засагч, ахлах эдийн засагч, Тусгай активийн албаны дарга,
- 2009-2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Банк, санхүү, нийгмийн даатгалын багш,
- 2011-2016 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт, Нийгмийн даатгалын бодлого, эрх зүйн шинэчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Гадаад харилцаа, сургалт, мэдээллийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газарт ахлах мэргэжилтэн,
- 2016-2024 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газарт ахлах мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл ажилласан.
АТГ-т гаргасан ХОМ-тээ
- Өөрийн орлого: 54 сая
- Гэр бүлийн орлого: 76 сая
- Орон сууц: 360 саяын 2 орон сууцтай
- Газар: 8 сая
- Хадгаламж: 18 сая
- Зээл: 8 сая гэжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 р ЭЭЛЖ ИЙНХҮҮ ХООЛОНДОО ОРЛОО
Батсүх гэж тамгын дарга байгаа тэрийг �######�уулахаас ажлаа эхлээрэй