Top StoriesТойм, анализУлс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ: У.Хүрэлсүх дахихгүй бол өөр хэн, хэрхэн өрсөлдөх вэ

Одоогоос яг 27 сарын дараа Монгол Улс дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно. У.Хүрэлсүх дахин нэр дэвших үү. Хуулийн ийм боломж үүсвэл Х.Баттулга бас хэрхэх вэ. Эсвэл бүр өөр кандидатуудыг УИХ-д суудалтай улс төрийн намууд сойх уу. Энэ асуудал яг хэрхэх бэ. Хаашаа эргэж шийдэгдэх вэ.

Бэлгэ ёс дүүрэн энэ улсын цорын ганц төрийн тамгыг Ерөнхийлөгч атгаж, төрийн тэргүүний алдар хүндийг зүүдэг. Дээрээс нь хаант захиргаанд ханилалдан нэгдэж, хатгалдан тэмцэлдэж ирсэн түүхтэй монголчууд гол дүр төвт Ерөнхийлөгчийн харагдах, үзэгдэх байдал, үзүүлэх нөлөөнд үлэмж баясангуй, зөвшөөрөнгүй ханддаг онцлогтой.

Монгол Улс Үндсэн хуулиа парламентын засаглалтай байхаар батлан хэрэгжүүлсэн. Гэвчиг хэлбэр хийгээд агуулгын хувьд хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай орон гэж гаднын судлаачид дүгнэн бичсэн байдаг. Төрийн тэргүүн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө тэргүүлж, Засгийн газартаа чиглэл өгөх, парламент руу хууль санаачлан оруулах, хориг тавих, ялтандаа уучлал үзүүлэх зэрэг онцгой эрхүүдтэй.

Ухаантайхан, аж ахуйч байх аваас гүйцэтгэх засаглалын өчнөөн олон ажлыг дүрчлэн удирдаж болно. Өнөөгийн Ерөнхийлөгч л гэхэд, музей барьж Чингис хааныг алтдуулан бүтээлгэж, нийгмийн олон салбарт томоохон төсөвтэй үндэсний хөтөлбөрүүд хэрэгжүүлж, яамдад шууд чиглэл өгч байна. Х.Баттулгын үед тэр төмөр замчин болж, цэргүүдээр замын ажил хийлгэж, ҮАБЗ-ийн дэргэд нэгж байгуулан, ямар ч тендергүй баахан худалдан авалтын эрхийг төрийн тэргүүний суудлаас хийчхэж байлаа.

Бичигдээгүй хуулиар үе үеийн Ерөнхийлөгчийн халаасанд манай улсын ганц мөнгөний уурхай "Эрдэнэт үйлдвэр" хүртэл явсаар ирлээ. Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн, УДШ-ийн 17 гишүүний, элчингүүд гэхчлэн Ерөнхийлөгчийн оролцдог томилгооны нөлөө л гэхэд систем бүрдүүлэхүйц хэмжээнд юм.

Тэгэхээр энэ их үлэмж эрхийг эдлэх суудалд санаархагсад олон байх нь ч аргагүй юм. АН дотор л гэхэд мөнгөтэй, лоббитой бүх хуулийн төслүүдийг МАН-д налж байгаад явуулчихдаг. Тойрогтоо очингуутаа хавирга чанаж иргэдийг дайлангаа соёлын төвд нь сайхан дуулчихдаг хэмжээний төлөвшилтэй Б.Пүрэвдорж энэ өрсөлдөөнд орох амбицаа илэрхийлсээр яваа. Үүн дээр П.Цагааныг ЕТГ-ын дарга байхад гол мөнгийг нь "угаасан" гэгддэг О.Цогтгэрэл ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй гэгдэв. Хүсэхэд угаас хязгааргүй хойно.

Харин МАН дотор хоёр дараалан УИХ-ын даргаар сууж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр ч удаа явуулсан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хувилбар илүү магадлал өндөр юм. У.Хүрэлсүх хуучин намаасаа түүнд халаагаа өгөх хамгийн өндөр магадлалтай.

Гэвчиг гол нь У.Хүрэлсүх өөрөө өрсөлдөхөөр ч бэлдэж байж мэдэх. МАН-ын 2021 оны сонгуульд Х.Баттулгыг дахин өрсөлдүүлэхгүйн тулд, "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн заалтыг Үндсэн хуулинд суулгачихсан.

Одоо энэ заалтыг Үндсэн хуулийн цэц дээр өөрчлүүлэх, ард нийтийн санал асуулга өрнүүлчих хувилбарууд У.Хүрэлсүхэд бий. ҮХЦ-ийн 9 гишүүнийг ч тэр үүнд бэлтгэх мэтээр өөриймчлөн томилуулж бэлтгээд байна. Ер нь их мэдрэмжтэй улс төрчийн хувиар нийтэд таалагдах ажлуудаа сүүлийн саруудад идэвхжүүлэх болов. Хэрэв У.Хүрэлсүхэд ийм боломж дахин үүсвэл Х.Баттулга нь Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхтэй болно. Ийм боломжийг тэр бас огт тооцоолоогүй байна гэж үгүй.

Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнийн олон жил ярьж буй "Ерөнхийлөгчийг парламентаас сонгох учиртай" гэсэн үзэл баримтлал 2027 он хүртэл хуулиар хэлбэржчихэж ч болно. Хоёр парламенттай байх хувилбарыг тэр 126 гишүүнтэй болгон өргөжүүлж, олон намын төлөөлөл хууль тогтоох засаглалд оруулах зэрэг хэлбэр талын өөрчлөлтүүдийг хийчхээд байна. Үндсэн хууль өөрчлөгдсөн ч, эс өөрчлөгдсөн ч "Парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" гэсэн агуулга хөндөгдөхгүй биз ээ.

Тэгэхээр хаврын чуулганы хугацаанд өрнөх,

  • Баялгийн санд МАК, MCS тэргүүтэй манайдаа бол Үндэстэн дамнасан корпораци маягийн болтлоо систем угсарсан баялаг ашиглагсадтай хийх ЗГ-ын хэлцэл, үүнийг тойрсон нийгмийн уур амьсгал,
  • Энэ хавар бүрэн эрхийн хугацаа дуусах Ерөнхийлөгчийн нэрлэх УЕП, Ерөнхий сайдын анхлан томилох АТГ-ын дарга, УИХ-ын даргын парламентад нэрийг нь оруулах ҮАГ-ын даргын албан тушаал,
  • Ирэх намар хугацаа нь дуусах Төв банкны Ерөнхийлөгч, цаашлаад хугацаанаас нь өмнө Тагнуулын ерөнхий газрын дарга, Ерөнхий шүүгчийг буулгах эсэх асуудлууд цаад углуургаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн нюанстай холбогдож буй.

Базаад хэлбэл, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид өрсөлдөх бэлтгэлээ бүр шийдээд хийж эхэлснээ зогсоох уу. Эсвэл УИХ-ын гишүүн, Шадар сайдын суудлаас шуудхан татгалзаж байсан шигээ төрийн тэргүүний эрх ямбыг Үндсэн хуульд зааснаар дараачийн хүнтэйгээ өрсөлдөхгүй өгөх үү гэсэн нэг хувилбар байна.

Нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ парламентаас Ерөнхийлөгч сонгох амбиц, үзэл санаагаа 2027 онд хэрэгжүүлэхээр суурь бэлтгэлүүдээ улам өрдөх үү. Тэгвэл парламентад суудалтай намуудаас хэн хэн өрсөлдөх вэ. Парламентын гадна буй Г.Занданшатар, дотор суугаа Х.Баттулга нарын хачин жигтэй дүрүүдэд дээрх өөр хувилбарууд хэрхэн тусах вэ. Түүнчлэн Т.Доржхандаас өөр дүргүй ХҮН, цашлаад ИЗНН яах вэ гэхчлэн асуудлууд цаг үе, асуудлаа дагаад өрнөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 10, 2025 08:24

Тийм байна

Зочин
Зочин
3 сар 10, 2025 08:31

Хүрэлсүх дахин сонгоогдох бол Хуулиндаа. Өөрчлөлт оруулна

Зочин
Зочин
3 сар 10, 2025 08:48

Сэгсэлзүүр ээс л с�##�ахсан хамгийн гол зориого

Зочин
Зочин
3 сар 10, 2025 09:09

Хүк новшроод хуулиа өөрчилж бодчихоод,..дахиж өөрчлөх гээд бгаа юмуу..Дорж ханд бол бүр дордоно.

Зочин
Зочин
3 сар 10, 2025 09:33

Манай энэ попчин украйны нөгөө жүжигчин 2 шиг улс улс руу айлчл�##� нэрийн доор мөнгө үрж гуйлга гуйсан ерөнхийлөгч нар байсангүй. Ард иргэдийн амьдр�##� улс орны эдийн засгийнх нь бж бгаа царайг л харчих. Миний үхэх яах бэ ард иргэдийн итгэлийг �##�дхаас айж бна гээд бсн нөхөр ш дээ уг нь. Одоо зүгээр �######�аад өгч болдоггүй л юм бх даа.

Зочин
Зочин
3 сар 10, 2025 09:45

хүрэлсүх нь �##�ь ч т�##�аараа дээр дээ ийм зангарагтай цэргийн хүн ерөнхийлөгч байх нь зөв түүнээс биү тайрдас шиг жижиг хүмүүс хэрэггүй Баттлуга бүр хэрэгггүй зураг зураад наймаагаа л хий зүгээр

Зочин
Зочин
3 сар 10, 2025 09:58

Энэ шиг гай монголын түүхэнд �##�га. Тэр тавьчихсан ерөнхий сайдыг нь л нэг харчихаарай. Өөрөө усан тэнэг тэр бүүр м�##�

Зочин
Зочин
3 сар 10, 2025 10:56

Энэ л биш шүү.

Зочин
Зочин
3 сар 10, 2025 11:24

Зайлуулья боловсролгүй новшыг ерөнхийлөгчөөс!!!

Зочин
Зочин
3 сар 10, 2025 12:28

Ингэсээр байгаад хамгийн солиотой нь л нэр дэвшиж таарна доо, Сарандаваагаас ялгаагүй солиотой Сүгсэл зүүр....... г.м.

Зочин
Зочин
3 сар 10, 2025 12:40

Засс өөрр аавын хүү зөндөөл бна чичирчхиймаа �######�аач одоо

Зочин
Зочин
3 сар 10, 2025 13:23

Одоо энэ элэгдчихсэн хуучин хүмүүс больёо. Та нар ямар хаад уу. Цоо шинэ монголын төлөө цохилох зүрхтэй хүн гаргаа. Монгол ямар хүнээр дутсан биш. Төрийг эзэмшдэг намын дуракууд больёо. Намаас дэвшүүлсэн олигархийг одоо ард түмэн дэмжихгүй дээ,

Зочин
Зочин
3 сар 10, 2025 13:47

Ш�##� элий юм бичих юм. Баахан асуулт асууцан. Хэнээс хариулт нэхээд байгаа юм м�##� чинь

Зочин
Зочин
3 сар 10, 2025 15:14

үндсэн хуулиа мөрдөнө шүү

Хок
Хок
3 сар 10, 2025 15:48

Хүүкийг давах зангарагтай хүн �##�га даа

Зочин
Зочин
3 сар 10, 2025 16:31

Очирбатыг сонгож �##�даад дараа нь өөдлөөгүйдээ. Одоо ямар гээч тоглоомын амьтан гарах болоо?!

Зочин
Зочин
3 сар 11, 2025 10:26
Reply to  Зочин

Шар хаднаас л нэг нөхөр гараад ирнэ.

Зочин
Зочин
3 сар 10, 2025 18:43

Нүүрсний хэргийг Хүүк, Дамарбаясаа 2 л гацаагаад байх шиг байгаа юм

Зочин
Зочин
3 сар 10, 2025 22:20
Reply to  Зочин

Бүх хулгайн хэргийг нам дарж буй сүнс хүүр боль.Зандаахүү Энхболд хамаагүй дээр

Зочин
Зочин
3 сар 10, 2025 18:44

Монголчууд Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Нямбаатар нараас 2040-2050 он хүртэл с�##�ахгүй байхаар бодлого явж байгаа шүү дээ хүмүүс ээ.

UIH gishuun delgersikhan zuger bhaa
UIH gishuun delgersikhan zuger bhaa
3 сар 10, 2025 20:11

Delegersiakhan zuger bhda

Зочин
Зочин
3 сар 10, 2025 21:26

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Лхагваа
Лхагваа
3 сар 11, 2025 04:26

Хэнч байсан адил!!! Загдааг ек болгочих!!!

Зочин
Зочин
3 сар 11, 2025 05:55

Зандаахүүгийн Энхболдыг дэмжих нь тун хэрэгтэй болов уу. Төрийн тэргүүнд тэнцэх хүн гэж боддог.

Мангарууд
Мангарууд
3 сар 11, 2025 10:23

мангар юм бичдэг юм бэ

Зочин
Зочин
3 сар 11, 2025 13:30

За гаргасан шийдверее ергеед нег харчихмаар байна ..Еøøк гуай....Дахин сонгогдох за�##�тийг ТА øøрøø хγчингγй болгосон хууль тогтоол чинь цаасан деер хараар бичигдсенийг ТА.танай барлагууд мартсан буюу.�##�на болгосон ч иргедийн ОЙ САНАМЖ мартаагγй шγγ...Шударга байна шγγ....Ес бøгøøс урд нь сонгогдсон ерхемγγд ч бас øрсøлдøх ЕРХ неелттейг архинд живсен толгой чинь мартмааргγйм даа....

дорж
дорж
3 сар 11, 2025 14:59

Мядагбадамаа ёс бус үг хэллэг , хара�##� зүхэл байхгүй бол хүний сэтгэгдэлийг бантан болголгүй ил тодоор бичүүлэх хэрэгтэй. тэгэхгүй бол танай сайтыг хэн ч уншихгүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button