Өмнөд Солонгосын ерөнхийлөгч 52 хоногийн дараа саатуулах байрнаас суллагдлаа

Улс орондоо хууль бус замаар цэргийн дэглэм тогтоох гэж оролдсон шалтгаанаар саатуулагдаад байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг өчигдөр шүүхийн шийдвэрээр суллажээ. Түүний хэргийг заавал хорьж цагдалгүйгээр үргэлжлүүлэн шалгах боломжтой гэсэн шийдвэрийг Баасан гарагт шүүх гаргасан юм.
52 хоног хоригдсон ерөнхийлөгчийг Сөүлийн Саатуулах Төвөөс гарч ирэхэд дэмжигчид нь баяр хөөртэй угтаж авсан байна. Тэрбээр “Хууль бус үйлдлийг засаж залруулсан шүүхийн эр зориг, тууштай байдалд би талархаж байна” гэж сүүлд мэдэгдсэн байна.
Одоо Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх Юн Сүк Ёлыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны орой улс орон даяар цэргийн дэглэм тогтоох шийдвэр гаргасныг тус улсын парламент хэдхэн цагийн дараа цуцалж байлаа. Юн Сүк Ёлыг суллах шийдвэрийг эрх баригч Ардын Хүч нам талархан хүлээж авсан бол сөрөг хүчний Ардчилсан нам эсэргүүцжээ. Үндсэн Хуулийн Шүүх хоёрдугаар сарын 25-нд Юн Сүк Ёлын хэрэгтэй холбоотой материалуудтай танилцаж дууссан бөгөөд энэ сарын сүүлээр түүнийг огцруулах, эсвэл буцаан томилох эцсийн шийдвэрийг гаргах юм.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буцаан томилох нь зөв. Со нар ухаантай юм аа.
a
Сөрөг хүчин болох ардчилсан намынхан ард түмнээ хуурч нийгмийн бүхий л с�##�барт хятадуудтай хуйв�##�дан мөн хуурамч сонгууль хийж, солонгосчуудыг коммунист улаан улс болгохоор нууцаар ажиллаж байсныг мэдээд энэ ш�##�тгааны улмаас онц байд�##� зарласан юм. Улс төрд байгаа тэр буруу зүйлүүдийг энэ ерөнхийлөгч өөрөө харсан учраас хэн нэгэн хүн үүний төлөө өөрийгөө зориулах хэрэгтэй болсон бол би өөрийгөө зориулъя гээд шийдсэн хүн. Жинхэнэ ард түмнээ хайрладаг тэдний эрх чөлөө төлөө өөрийгөө зориулсан мундаг ерөнхийлөгч. Хэрвээ энэ ёрөнхийлөгч өөрийгөө бодсон бол дуугаа байж байгаад 2 жилийн дараа бусадтай адил суудлаасаа буух байсан. Өмнө нь прокури байхдаа ч буруу зүйлийг үзэж чаддаггүй маш шударга хүн байсан гэсэн шүү. Солонгосчууд үүнийг мэдээд ёрөнхийлөгчийнхөө шийдвэрийг дэмжиж үүнийхээ төлөө хот болгонд сая саяараа жагсаж зогссоныг бид нар мэдэх хэрэгтэй. Одоо л жагсахгүй бол Хятад шиг коммунист улс болно гэдгийг мэдээд солонгосчууд сая жагссан.