"Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг цацуулсан хүн Н.Учрал" гэж өдгөө Г.Уянга мэдэгдсэний учир юу вэ

УИХ-ын гишүүн асан Г.Уянга нэгэн бичвэр нийтлэв. Энэ нь өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Н.Учралтай холбоотой.
Товчхондоо “Архи, тамхи, секс гурав” гэж хэлэх гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг УИХ-ын сонгуулийн өмнө задалсан эзэн Н.Учрал гэлээ.
Тухайн цаг үед Л.Эрдэнэчимэгээс 200 сая төгрөг нэхэж шантааж хийснээр Х.Бат-Ялалтын талаар олон нийт мэдэж авснаас, улс төрийн захиалагч хэн бэ гэдэг дээр чимээгүй хоцорсон юм. Гэхдээ хөшигний ард Н.Учрал мөн гэдгийг ярьдаг байсан нь бол худлаа биш.
Гишүүн асан Г.Уянга энэ бичвэртээ “Н.Учрал гэж энэ новшийн залуу Л.Эрдэнэчимэгтэй нэг тойрогт өрсөлдөж байхдаа Су.Батболдоос бичлэгийг нь худалдаж аваад, Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт гэж өөртэйгээ таарсан новшнуудад мөнгө өгч цацуулаад, Л.Эрдэнэчимэг төдийгүй намайг ташралдуулан унагасныг нь насандаа, үхэн үхтлээ мартаж чадахгүй, номдоо бичээд үр хүүхдэдээ хэлээд үлдээнэ” гэсэн байгаа юм.
Өнөөдөр яагаад гэнэт Г.Уянга үүнийг гаргаж ирж бичих болов. Нөгөө талаас, энэ үнэнийг Н.Учрал эргэн санаж амьдрах, ажиллах учиртай нь ч үнэн байж болох юм.
Тэр бичлэг цацагдсанаар Л.Эрдэнэчимэг, Г.Уянга төдийгүй Ардчилсан намын нийт нэр дэвшигчдийн сонгуульд амжилттай оролцох боломжид үлэмж сөргөөр нөлөөлсөн байдаг. Энэ сонгуулиас хойш МАН олонх засагласаар өнөөдрийг хүрч байна. Харин Н.Учрал УИХ-ын гишүүнээс ахиж дэвшсээр сайд, өдгөө ЗГХЭГ-ын даргын албан тушаалд очиж чаджээ.
Нөгөө талаас энд Тавантолгой гэдэг сэдэв ч хөндөгдөх болж байна.
Л.Эрдэнэчимэг бол Тавантолгойн бүлэг ордыг ММС консорциумд өгөх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын санаачилгыг эрс эсэргүүцэн, холбогдох ажлын хэсгийг ахалж, баримт материалуудыг дэлгэн тавьж байсан улстөрч. Тодорхой үр дүнд нь УИХ олонхын саналаар Тавантолгойг өгөөгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн ярилцлагадаа эл үйл явдлыг “Монголын хувь заяа” гэж нэрлэсэн байна лээ.
Ерөөс Л.Эрдэнэчимэгийн улстөрд бүтээж үлдээсэн гол сэдэв бол Тавантолгойн консорциумыг буцаахад оролцсон явдал. Г.Уянга ч тэр талд зогсож байсан нэгэн билээ. Харин өнөөдөр энэ асуудал дахиад сөхөгдөж байна. Бүлэг ордоос Ухаа худгийг MCS салгаж авсан нь хууль ёсных байв уу гэдгийг шалгаж эхлээд байгаа. Засгийн газар одоо MCS-тэй хөшигний ард тодорхой ойлголцолд хүрэхээр ажиллаж байна. Харин энэ дунд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төдийлөн дүлий, танхимын байр сууринаас гажууд байж, хөдөлж өгөхгүй байгаа сураг дуулдсаар байгаа. Магадгүй энэ чиглэлд Н.Учралыг түлхэж өгөхийн тулд Г.Уянгаар урьдах асуудлыг нь сануулж бичүүлсэн байх магадлал харагдаж байгааг үгүйсгэх газаргүй. Энэ Н.Учралын рейтингд сөрөг үйл явдал мөн.
Нөгөө талаас, дээр дурдсанчлан хувь улстөрчийнхөө хийгээд хувь хүнийхээ үүднээс хуудуугүй загнаж өнөөгийн карьерын анх суурийг тавьсан асуудлаа мартаж болохгүй юм. Эх нь булингартай бол адаг нь тийм гэдэг.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уянга ч гэсэн утсан дахь бичлэгээ яах гэж задруулсан бэ. Уснаас хуурай гарах гэж өөрөө шударгын дүрд тоглох хэрэггүй.
Үнэн !
Уянга,Баатархуяг хоёр одоо улс төрд буцаж орж чадах гүй дээ, хов хөөцөлдөж, хушуу худлдаад бүр ч нэмэр гүй л.....
Эрдэнэчимэг гишүүнд Монголчууд тамхины хууль гаргаж өгсөнд нь баярлаж явдаг. Мөн одоо санахад бүлэг ордуудын асуудлыг шудрага байр сууринаас хандаж байсныг нь сан�##�аа. Баярлаж байна. Уянгач ялгаагүй олонх монголчуудын төлөө шудрага ёсны т�##�д нь зогссоор ирснийг сонгогчид нь биш юм гэхэд ард түмэн мэдэж байгаа. Бид тэр бүр зөв хүнээ сонгож чададгүй ард түмэн. З.Энхболдод 5 толгойг авч үлдсэнийх нь төлөө Чингис хааны одон өгсөнч багадна. Яагаад гэвэл 5толгойг авсан П.Очирбат авсан шүүдээ. Юм гэдэг нүдээ олдоггүй хачин зүйл дүүрэн байх юм. Монголчууд минь юмыг ялгаж с�##�гах ухаанд сур�##�цаж байхыг амьдр�##� биднээс шаардсаар байна.
За 2 үзүүртэи зүү шиг хаана унац баина тэнд үилчилж ирсэн шар шулмас нэртэи болсон Уянгыг магтаад баих хүн биш Тэр яаж ИХд суусан яаж холбирч гулсаж баиж улс төрөөс заилуулагдсаныг арга иргэд мэдэж баигаа
Засс хөгийн авгай өөрөө болж бв�##� бусдыг шууд нулимагч хулгайч зан л өөрийг нь шийтгэсэн гүйцээ одоо юу хуцаад хэн ч үнэмшихгүй усан яриа
Яг
Учр�##� мөнгө авчихаад дүлэгнээд явж өгдөггүй ээ
1xbet n novshnuud boliochee
хүний захи�##�гаар нэгнийхээ бичлэгийг хийгээд, тэр нь задраад.... тэгснээ одоо муу новш тэр бичлэгийг худ�##�даад авсан ч гэх шиг, хэдэн төгрөгөөр зарсан юм дээ �######�уул, өчнөөн жил таг дуугүй нууж явснаа, одоо гэнэт юу болов???
Учр�##� ч ёстой нохойн гөлөг юм байна даа! Хогийн новш!
Тамхины хууль нь үнэхээр сайн зөв хууль
2 авгай хошуугаа нийлүүлээд хов базаад одоо больж үз.
Бичлэг хийсэн нь , тэрийгээ Су. Батболдоо өгсөн нь хачирх�##�тай. Нэгэнт бичсэн байхад яаж ийгээд л задарна. Уянга унгасан хойноо хавчив гэгч болж байх шив.Хамт идэж ууж суучхаад нэгийгээ бичдэг нь итгэлтэй хүний зан биш. Зорилготой л бичсэн байж таараа. Согтуу ч гэсэн сохорын дайтай гэгчээр бичлэг хийхтэйгээ л байж. Үлгэргүй б�##�ай архичин авгай нар.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
tamxinii xuuli batalj ugsun nuxur shde, xaa ochij gishuud geed baigaa 99%-iin atsnuudaas iluu xiisen ajiltai avgai shuu
Учка ч бас овоо поп овоо хорчин гар
Учр�##� ч их бөөрөнхий эцэг шигээ ээг муу за льжиндуу гар л даа