Г.Ууганцэцэг: Угаартаж амиа алдсан иргэдийн ар гэрээс уучлал гуйж, тэрбумын нөхөн олговор олгох ёстой

2018 оноос хойш шахмал түлшнээс болж угаартаж амиа алдсан иргэдийн амь насыг үнэгүйдүүлж буйд, Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг өнөөдөр /2025-03-10/ мэдээлэл хийлээ.
Засгийн газраас дараах шаардлагуудыг нэхэж байна гэв
- Агаарын чанарын стандартыг батлуулах
- Түүнчлэн угаарын хийн архаг хордлогыг эмчлэх үндэсний стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэн 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор боловсруулж долоодугаар сарын 1-ний дотор батлах.
- Угаарын хийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрээс уучлалт гуйж нас барсан иргэний ар гэр тус бүрт тэрбумын нөхөн олговор олгохыг шаардаж байна.
Мөн "2018 оноос хойш 17 мянга 300 иргэн шахмал түлшинд угаартаж, 743 нь нас барсан. Угаартсан хүний тархинд эсийн үхжил үүсдэг. Хэрэв удаан хугацаанд угаартсан бол тэр үйл явц илүү хурдан явагддаг. Иймд угаартаж хохирсон хүмүүсийн эрүүл мэндийн асуудал цаашид яригдах ёстой. Агаарын чанарын стандартыг байгуулах Ажлын хэсэг тав дахь удаагаа байгуулагдсан.
Харамсалтай нь одоог хүртэл энэ стандартаа батлаагүй. Мөн гаднах орчны агаарын чанарын стандартыг үндсэн зургаан үзүүлэлтийг хардаг ч дэгдэмхий органик нэгдлүүдээ хэмждэггүй.
Үүнийг хэмждэг албан ёсны лаборатори манай улсад байхгүй. Манай улсад угаарын хийн цочмог хордлогыг л эмчилдэг. Гэтэл бид өглөө гараад л орой гэртээ ирэх хүртлээ угаарын хийн архаг хордлогод өртдөг. Архаг хордлогыг эмчлэх стандарт тогтоомоор байна. Төр шахмал түлш үйлдвэрлэж байгаа бол Засгийн газар хариуцлага хүлээх ёстой" хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм их мөнгө нь хаана байгааг бол оо ...тэр цөөхөн тооны баячууд л гаргаж чадах байх даа
Хичнээн харамс�##�тай зүйл болсон ч гэсэн юу нэхэж байгаагаа бас бодмоор юм. Угаарт нь гэдэг чинь хувь хүний хариуцлагын асууд�##�. ЗГ айл болгоны зуухыг ш�##�гаад, агааржуул�##�т хийгээд явах уу? Хэний төлөө амьдраад байна аа...
Хүний өмнөөс амьдарч байгаа биш хувь хүмүүс яагаад өөрсдөө нэгч хариуцлага хүлээхгүй байна. Түлш муу гэж мэдсээр байж яав�##� гэр бүлд нь аюулгүй байх вэ гэдэг т�##�аас нь юу ч хийхгүй байнаа.
Зарим муу хүмүүс багач гэсэн мөнгиин цуг хэргэлхиин тулд хүмүүсииг угартуулб�##� яаан ! ! мөнгө өгч болохгүи .