Нийгэм мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл  хоёрдугаар сарын 17-ны өдөр орон даяар эхэлсэн. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл долоо хоногийн дараа буюу энэ сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусаж байна.

Боловсролын сайдын элсэлтийн ерөнхий шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад оролцох боломж нээгдсэн. Шалгалтын материал анги хамаарахгүйгээр нэг түвшинд буюу 10, 11 болон 12 дугаар ангийн шалгуулагчид ижил материалаар үнэлэгдэх юм. Шалгуулагчид http://eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан шалгалтаа сонгож бүртгэлээ албан ёсоор баталгаажуулна.

10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин уг шалгалтыг өгөхгүй байх боломжтой. Монгол хэл, бичгийн шалгалт ирэх дөрөвдүгээр сарын 17, 18-нд болно.  Дөрөвдүгээр 17-ны өдөр 12 дугаар ангийн шалгуулагчид, дөрөвдүгээр сарын 18-нд 10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид шалгалтаа өгөх хуваарьтай байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button