Улс төрийн мэдээ

Б.Артур Төмөр замын агентлагийг удирдаж, сайдын багцаас зардлыг нь гаргана

Шинээр байгуулагдах төмөр замын агентлагийг Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж буй Б.Артураар удирдуулахаар болжээ. Б.Артурыг үүрэг гүйцтгэгч байдлаар томилгоог хийж, 37 ажилтны орон тоотой байхаар тооцсон юм.

Тодруулбал, 2025 оны улсын төсөв батлагдсан хойно Зам тээврийн сайдын багцаас үйл ажиллагааных нь зардлыг гаргахаар тогтоолын хавсралтад өөрчлөх оруулах зохицуулалт хийж, Төмөр замын агентлаг байгуулах асуудлыг УИХ-ын түвшинд Б.Дэлгэрсайхан сайд шийдүүлсэн.

Ингэснээр холбогдох бэлтгэл ажлууд нь үндсэндээ цэгцэрч, агентлагийн журмаар үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээд байгаа аж. Уг агентлаг нь монголд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгдсэн чиг үүргээр хангах зорилготой аж.

Зам тээврийн яамнаас мэдээлсэн статистик үзүүлэлтээс харахад, 2024 оны байдлаар Монгол Улсын төмөр замын сүлжээний нийт урт 3368 км болсон бөгөөд гол төмөр замын урт 2420 км, салбар төмөр замын урт 948.7 км юм. Салбарын сайдынх нь зүгээс Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 4600 км төмөр зам барьж, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан гэдгээ онцлоод буй.

Одоогоор ОХУ болон Монголын талын хувь нийлүүлсэн нийгэмлэг хэлбэрээр УБТЗ ажиллаж, "Монголын төмөр зам", "Тавантолгой төмөр зам" зэрэг төрийн өмчийн төмөр замын команиуд ажилладаг.

Эдгээр төрийн өмчит компниудын талаар Б.Дэлгэрсайхан сайд "Нэг компани нь 880 гаруй ажилтантай нөгөөдөх нь 600 гаруй хүнтэй үүний 51 хувь нь Улаанбаатарт амьдарч төв оффист сууж байна. Ингэж болохгүй биз дээ. Өдөрт ганц вагон цуваа явж байна уу, үгүй юу. Зарим үед огт тээвэр хийхгүй үе ч байна. Ийм олон хүнд зориулсан компани байж болохгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.

Төсөв боогдсон хойно бодлогын чиг үүргээр байгуулагдахаар болсон уг агентлаг үйл ажиллагааны зардлаа сайдын багцаас гаргана гэсэн ерөнхий зураглалтай. Үе үеийн сайд нар дамжин ажиллаж, салбартаа мэргэшсэн дүрээр нэрлэгддэг Б.Артур уг агентлагийг удирдах аж.

Б.Дэлгэрсайхан сайдын хувьд монголд анх удаа хувийн хэвшлийн хөрөнгөөр төмөр зам барьсан бизнесмeн тул салбар яам удирдахдаа төмөр замын хөгжлийг түлхүү анхааран ажиллах амбицаа илэрхийлдэг.

Тэр утгаараа Б.Артур нарын төмөр замын мэргэшсэн мэргэжилтнүүд тусдаа агентлаг удирдаж байхад эсрэгээрээ агаарын тээврийн салбарт мэргэжлийн бус Б.Отгонсүх, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын найз Б.Төрбаяр нарын томилгоо ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төмөр замын зардал ихтэй компаниудаа татан буулга

Зочи
Зочи

Мэргэжлийн байх ёстой

Зочин
Зочин

Ёстой төр данхайж ширээний ард сууж цаас үйлдвэрлэж татварын мөнгийг гусаж амьдөрдаг яасан олон хүн бэ.яам агентлаг зөвлөл ажлын хэсэг зөвлөх гээд асар олон хүмүүс тэгээд юу бүтээх болж байна.яасан олон давхардал вэ.

Зочин
Зочин

Отгонсүх мөнгө идэж боллх бүх газар очдог хулгайч зусарч хүн

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

Зуун ямаанд жаран ухна гэгчээр МАН ын суганы үс бөгсний алчуурууд даам болчих гэж

Иргэн
Иргэн

Бээжингийн вагоны аялаа хэзээ явуулах вэ??? Арай дэндүү хоцрогдож байгаа юм бишүү!!! Үеээ өнгөрөөсөн хөгшин дарга нар нь залуустаа ажилаа өгөөчээ!!! УБ төмөр зам шиг хоцрогдсон газар энэ ертөнцөд алга!!

Zochin
Zochin

Jenkogiin hun biz dee

Анундарь
Анундарь

За энэ бол шал хэрэггүй газар .Тэр Джлгэрсайхандаа л хэрэгтэй байх. Төмөр замын удирдах газар гэж байсаар байтал бас нэг ийм газар байгуулж байгаа нь төмөр замыг өөрийн мэдэлд байлгах арга байхдаа. Эх оронд, иргэдэд хэрэгтэй юм хийхгүй ажлын бөөн чөдөр тушаа.

Холбоотой мэдээ

Back to top button