Улс төрийн мэдээ

Засгийн газар 14.30 цагаас инфляц, гадаад валютын нөөцийн асуудлаар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.30 цагаас эхлэх товтой байна. Түүнээс өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартай тодорхой асуудлаар уулзаж буй талаар хэвлэлийн албанаас нь мэдээлсэн.

Тэгвэл 14.30 цагаас эхлэх Засгийн газрын хуралдаанаар,

  • Инфляцыг бууруулах
  • Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх
  • Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр байна.

Инфляц хоёр оронтой тоо руу орох магадлал үүсээд буйг Төв банкны ерөнхийлөгч онцолж, улмаар урьдчилсан хариу арга хэмжээ болгон Бодлогын хүүг 12 хувь болгож, нэмэгдүүлсэн.

Түүнчлэн нүүрсний бирж дээрх арилжаа он гарснаас хойш зогсонги байдалд орсон. Мөн хоёрдугаар сарын сүүлээр улсын гадаад валютын нөөц 10 гаруй хувиар буурсан нь төгрөгийн ханш сулрах эрсдэлийг дагуулж байгаа юм.

Г.САНСАРМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Иргэн
Иргэн

МАН -АН мафиуудын засгийн газар Монгол улсад их гай тарьж бнаа! Одоо та бүхэн төр удирдаж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон!!!

Холбоотой мэдээ

Back to top button