Улс төрийн мэдээ

З.Нарантуяа: Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж, зөвхөн экспортын төслийг дэмждэг болно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.

Хуралдааны дараа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Өнгөрсөн хугацаанд банкны балансыг хэвийн болгох чиглэлд багагүй ажиллалаа. Дүрмийн санг нэмэгдүүлэх зэргээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Харин одоо зорилтыг илүү тодорхойлж, засаглалыг өөрчлөх шинэ заалтууд холбогдох хуульд тусна.

Тухайлбал, экспортын орлогыг нэмэгдүүлэх, ААН-үүдийн гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн заалтууд орж байгаа.

Сүүлийн гурван жилд зөвхөн зээл эргэн төлүүлэх чиглэлд ажилласан бол одоо цаашид гадаад зах зээлээс хөрөнгө босгож зорилтот бүлэг рүү чиглүүлнэ. Ер нь Хөгжлийн банкны үүрэг роль маш тодорхой байх ёстой. Зорилтот зах зээл рүүгээ оновчтой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бүх салбарт боломжгүй. Тэгэхээр цаашид зөвхөн экспортын орлогоо нэмэгдүүлэх зах зээл дээр төвлөрье гэж байгаа.

Түүнчлэн Хөгжлийн банкан дээр засаглалын том өөрчлөлт хийнэ. Олон улсын компанийн засаглал, compliance-ийн менежментийн систем рүү орно. Цэвэр хөгжлийн төслийг санхүүжүүлдэг банк болж өөрчлөгдөж байгаа. Шинэ хууль энэ өөрчлөлтийг дэмжинэ" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button