Нийгэм мэдээ
Музей үнэ төлбөргүй үйлчлэх өдрүүд өнөөдрөөр дуусна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ дагуу 2025 оны гуравдугаар сарын эхний долоо хоногт сар шинэ давхацсан тул нэг долоо хоногоор хойшлуулсан юм.
Өөрөөр хэлбэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд хийж байна. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн 35 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа.
Харин өнөөдөр 13 тул музей үнэгүй үйлчлэх хугацаа дуусаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.