Нийгэм мэдээ

Аймаг, сумын ИТХ-ын нийт 67 мандатад нөхөн сонгууль явуулахаар боллоо

Гуравдугаар сарын 10-ны байдлаар хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 17 аймгийн сумын ИТХ-ын 65, нийт 67 сул орон тоо үүсжээ.

Тэдгээрт нөхөн сонгууль явуулах шийдвэрийг холбогдох ИТХ нь гаргасан байна. Нөхөн сонгууль энэ оны зургадугаар сарын 22-нд болох аж.

Иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2025 12:26

Аль �##�ь аймаг суманд юм бэ ? Тодорхой нийтлээсэй.

Холбоотой мэдээ

Back to top button