УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штаб хуралдаж байна

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штабын VII хуралдаан өнөөдөр /2025.03.15/ болж байна.

Хуралдаанаар өмнө хэлэлцсэн асуудлуудын үр дүн, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, ногоон бүсийн гэр хорооллын өрх айл болон орон сууцны дулаалга, Сэлбэ дэд төв, Хөх нүүрс болон хагас коксын үйлдвэрлэлийн төслүүдийн явц зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Өмнөх хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулга, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийн танилцуулга зэргийг хэлэлцсэн юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button