Улс төрийн мэдээ

Б.Лхагвасүрэн оны сүүл хүртэл Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллана

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрх дуусах хугацаа болоод дөрвөн сар гаруй өнгөрч байгаа мэт ойлгогдож ирлээ.

Б.Лхагвасүрэнг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганаар томилж байв. Иймд дараагийн ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх хугацаа аль намрын чуулганы үеэр болсон ч дөрвөн сар дамнуулан, Б.Лхагвасүрэнгийн ажлыг үргэлжлүүлэн хийлгэсэн мэт харагдав.

Учир нь, Монголбанкны Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр сонсгол хийн, томилдог байсан.

Харин Төвбанкны тухай хуулийн 26.1-т өөрчлөлт орж, "Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" болон өөрчлөгдсөн байна.

Өөрөөр хэлбэл, хуульд нэмэлт орсноор Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил болсон бөгөөд, үүгээр Б.Лхагвасүрэн 2025 оны арваннэгдүгээр сар хүртэл ажиллахаар байна.

Энэ удаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн саналаар, Монголбанкны шинэ ерөнхийлөгчийг нэр дэвшүүлж, сонсгол хийнэ. Тэгэхээр оны төгсгөлд Д.Амарбаясгалан Төвбанкны шинэ удирдлагыг өөрийн саналаар оруулж ирэх болно. Харин тэр хүртэл Б.Лхагвасүрэн ажлаа хийх нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2025 08:55

Ажлаа хийж чад�##�гүй Монгол төгрөгийн ханшийг үнэгүйдүүлсэн хар маанаг пдаг �######�уулаач

Avirmed ,B
Avirmed ,B
3 сар 17, 2025 10:33

Hugatsaa zaaj bn , sn husaj avaad ogtsrooroi !

Зочин
Зочин
3 сар 17, 2025 15:35

Долларын ханшаа барьж чадахгүй байгаа хүн дээ

Холбоотой мэдээ

Back to top button