Нийгэм мэдээ
ҮСХ: Хүн амын 49 хувь нь эрчүүд бөгөөд 2024 онд мэндэлсэн хүүхдүүдийн 51.4 хувь нь хүү

Монгол Улсын нийт хүн амын 1.7 сая буюу 49 хувь нь эрчүүд бол 2024 онд мэндэлсэн хүүхдүүдийн 51.4 хувь нь хүү байв.
Эрчүүдийн дундаж наслалт 67, хамгийн ахмад нь 105 настай байгаа юм. Хөдөлмөрийн насны эрчүүдийн 67.4 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлдэг. Аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй ажиллагчдын 57.7 хувь нь эрэгтэй бол тэдний дийлэнх нь уул уурхай, барилга, тээврийн салбарт ажилладгийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.