Улс төрийн мэдээ

Спикерийн “үлбэгэр” үгнээс хаврын улс төр “үнэртсэнгүй”

Холимог тогтолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүн бүхий парламент хаврын чуулганаа нээлээ. Тэд намрын чуулганы хугацаанд хуралдсанаас Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр, “Орано” групптэй байгуулах ураны төслийн гэрээ, 2025 оны улсын төсвийг баталсан зэргээр амжилттай.

Харин “Энержи ресурс”-тэй ил “үзэлцсэн” сонирхолтой өрнөлийн дараах хаврын чуулган ийнхүү нээж байна.

Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ тодорхой улс төрийн байр суурь илэрхийлсэнгүй. Өмнөх спикер Г.Занданшатарын хувьд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн явуулж буй бодлого дээр институт хоорондын ойлголцол хэрхэн явж байгаа талаар үг “боож” хэлдэг байв. Дэмжихдээ дэмжиж, эсэргүүцэхдээ эсэргүүцдэг байсан. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд нээлтийн үгэндээ голчлон хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүд, тэдгээрийн хэрэгцээ шаардлагын тухай онцолсноос биш улс төрийн шинжтэй мэдэгдэл хийсэнгүй.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын туулж буй, туулах улс төрийн уур амьсгалаас парламентыг тусгаарлан харуулж байна.

Намрын чуулган бол Д.Амарбаясгалангийн хувьд нээж үг хэлсэн албан ёсны анхны удаа болсон. Үүндээ ч Д.Амарбаясгалан төдийлөн ил тод байгаагүй бөгөөд зарчмын хувьд хэрхэн урагшлах тал дээр мэдэгдлүүд хийгээд өнгөрсөн юм.

Харин энэ удаад тэрбээр чуулган завсарласан хугацаанд 25 мянга гаруй иргэнтэй шууд уулзаж, санал хүсэлтийг нь сонссон гэдгээ онцлоод, дараах хуулийн төслүүд дээр ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Тухайлбал, 14 мега төслийг хэрэгжүүлэхийн тулд зарим эрх зүйн орчныг шинэчилнэ, татварын шинэчлэл хийнэ, үүндээ зарим төрлийн татварыг бууруулна, эрчим хүчний реформыг утгаар нь хийхийн тулд бие даасан хуультай болгоно, стандардчиллын асуудлыг шинээр хөндөнө, монополиудтай тэмцэж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална зэргийг хэллээ.

Төгсгөлд нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч мэдэх таагүй статистик үзүүлэлтүүд гарч байгаа тэмдэглээд авсан. Засгийн газрын хувьд “Төсөв тодотгох нөхцөл үүсээгүй, ер нь гайгүй байгаа” гэсэн утга бүхий байр суурь илэрхийлж байгаа.

Мөн УИХ-ын гишүүдийн ирцэд анхаарч ажиллана гэдгээ хэллээ. “Ирцээ сайжруул, үгүй бол хариуцлага тооцож эхэлнэ” хэмээгээд, хаврын чуулганы дийлэнх ажил ажлын хэсгүүд дээр явах тул гишүүд үүргээ ухамсарла хэмээлээ.

Товчхондоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үгээс хаврын улс төрийн уур амьсгалыг тодорхойлох өгүүлбэр сонсогдсонгүй. Тэр улс төрд юу юугүй ил гарч оролцоод байхааргүй хүн, угаас. Харин ард түмний төлөөллүүдийн удирдагч гэдгээр тэр “Иргэн баян бол улс баян” санааг удаа дараа тэмдэглэж, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхийн тулд хэрхэх шаардлагатай талаар голчлон хөндсөн нь зөв.

Бөөрөнхий, үлбэгэр үгээр хаврын чуулганыг нээж буй Д.Амарбаясгалан ихэд ажил хэрэгчээр ажиллана гэсэн мессежийг л өглөө гэж дүгнэхээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2025 13:10

125 ширхэг золбиндоо дарлуулсан арчаагүй бацаан @

Зочин
Зочин
3 сар 17, 2025 13:42

муу нусан таглаа байгаа юм

Зочин
Зочин
3 сар 17, 2025 15:32

naadahi chini ooroo asuudaltai bga,tsairt mineral geed company-tai holbootoi

Зочин
Зочин
3 сар 17, 2025 15:42

ЯАСАН ИХ ҮНЭРЧ СЭТГҮҮЛЧ ВЭ? УЛС ТӨР ҮНЭРТЭНЭ ГЭЖ ОДОО ЮУ БАЙСАН ЮМ БИЧИЖ НИЙТЭЛЖ БАЙГАА ЗҮЙЛСЭЭ ЖААХАН АНХААРААЧ АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА ТЭГЭЭД ОДОО УЛС ТӨР ҮНЭРТЭНЭ ГЭЭД СПИКЕРИЙН БӨГС ГОШНОГЫГ ҮНЭРТЭНЭ ГЭСЭН ҮГ ҮҮ? ЛА ЛА ЗАВААРЦЫН

Холбоотой мэдээ

Back to top button