Улс төрийн мэдээ

Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодын хэлэлцээрийг хуулийн дагуу УИХ-аар соёрхон батлуулахаар өргөн барилаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын талаарх Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барьж буй талаар Засгийн газрын гишүүд мэдээллээ.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “УИХ-ын хаврын чуулган нээсэн энэ өдөр ЗГ-аас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар өргөн барилаа.

Та бүхний мэдэж байгаачлан, олон жил гацсан хил холболт, нүүрсний худалдааны асуудлыг ЗГ-ын хэлэлцээрээр шийдвэрлэх арга замыг сонгосон. Хэлэлцээрт хоёр орны Ерөнхий сайд Харбин хотод гарын үсэг зурцгаасан. Олон улсын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах хуультай. Энэ дагуу өнөөдөр өргөн барьж байна.  

Энэхүү хэлэлцээр бол хоёр улсын хооронд хийгдэж байгаа томоохон ажил. Гурван төрлийн дагалдах компани хоорондийн гэрээтэй. Хил холболтын асуудал. Нүүрс худалдах худалдан авах гэрээ. Уурхайн хүчин чадал нэмэгдүүлэх гэсэн гурван багц агуулга бий.

Үүний өмнө бид УИХ-аар энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Энэ хүрээнд хэлэлцээрийг байгуулж чадсан гэдгийг хэлье.

АНУ-ын бодлогын нөлөөгөөр олон улсын худалдаанд нэлээд асуудал үүсэж байгаа. Гангийн хэрэгцээ, нүүрсний үнэ унаж мэдэхээр байгаа үед хэлэлцээрийн ач холбогдол нэмэгдэнэ. Тодруулбал, нэмэлтээр шууд 5 сая тонн нүүрс борлуулж, 400 орчим сая ам.долларыг нэмж төвлөрүүлэх боломж бүрдэнэ.

1955 оноос хойш анх удаа хийгдэж байгаа төмөр замын хил холболт бол энэ. Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч, цаашлаад баруун зүүн коридорыг төмөр замаар холбох ажил хурдтай бөгөөд шат дараатай хэрэгжинэ гэдгийг хэлье” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button