Улс төрийн мэдээ

У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлсэн З.Дашдаваа Л.Оюун-Эрдэнийн үед улирах уу

АТГ-ын даргын шинэ томилгоог хаврын улс төрийн эхэнд хэн бүхэн сонирхож байна. Учир нь хуулиараа АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа энэ тавдугаар сард дуусах юм.

Түүнийг Ерөнхий сайд байхдаа У.Хүрэлсүх санал болгон нэр дэвшүүлснээр, 2019 оны тавдугаар сарын 2-нд томилсон юм.

АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Иймд шинэ даргын асуудал яригдах хүртэл бас ч гэж сар гаруйн зай байна.

Гэхдээ урьтаад З.Дашдавааг улируулан томилно ч гэгдээд эхэлжээ. Тэгэх хуулийн боломж бий, Авлигын эсрэг хуулийн 21.4-т "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулан томилж болно” гэж заасан байдаг.

Нөгөө талаар У.Хүрэлсүхийн үед томилогдсон З.Дашдаваа нь Л.Оюун-Эрдэнийн үед дахин томилогдоно гэвэл, Ерөнхийлөгч ба Ерөнхий сайдын улс төрийн ойлголцол, нэгдмэл байдлыг илэрхийлж буй хэрэг. Өнгөрсөн зургаан жилд “Таван Ш” гэж ажиллагаа санаачилсан ч Т.Бадамжунайг гадаадаас олж авчирснаас өөр гялтайх үр дүн харагдсангүй. “Транспаренси интернэйшнл”-ээс гаргадаг Авлигын индексээр манай улс жил бүр ухарч байгаа. Өнгөрсөн жилийн индексээр байр урагшилсан ч авсан оноо хэвэндээ бөгөөд, дээр жагсаж байсан орнууд ухарж орж ирсэн онцлогтой байв.

Ерөнхийдөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шүүхийг л болж бүтэхгүйгээр нь дууддагаас биш АТГ юу хийдэг нь мэдэгдэггүй. Шүүх засаглалыг хангалттай буруутгадаг ч шилжиж ирсэн хэргүүдийг шийдээд яваа. АТГ дээр юу болов, юу өрнөв. Ямар авлигын асуудлыг илчлэв, шүүхэд шилжүүлэв, сүүлийн жилүүдэд олон нийтэд ил болсон авлигачид гэвэл хэн хэн байв? Дандаа далд шатанд ажлаа хийсээр байгаа нь нэгийг бодуулдаг.

Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ АТГ дээр өөрийн хүнийг "томилж", сэп хийтэл ажиллуулах шаардлага аль аль талаасаа байна уу гэвэл байна. Гэхдээ бүрэн эрхийн хугацаа дуусахы нь хүлээлгүй өөрчлөх боломж ч түүнд байсан. Харин тэгээгүй юм. Тийм ч учраас Ерөнхийлөгчтэй бодлоо нэгтгэж, харилцаагаа бататгаж, З.Дашдаваа дээр дахин тохирохыг үгүйсгэхгүй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2025 16:23

Авлигатай тэмцэхээс илүү �##�ба хаагчидаа сольж х�##�сан өөрсдийн та�##�агдсан гар хөл болсон хүмүүсээ түлхүү тавьж өмнө нь ажиллаж байсан болон шударга ажиллаж байсан �##�ба хаагчдаа хавчиж шахсан их л хүн муутай царай төрхөндөө таарсан сэтгэл зүрхгүй хүн чанар муутай ашиг сонирхол харсан хүн байлаа дээ энэ Дашдаваа гэгч... цаг хугацаа өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр харуулах байхаа

hariult
hariult
3 сар 17, 2025 20:53
Reply to  Зочин

Duraaraa dongosdog gar we ene huniig hun halh solij bhiig haraaguin bn

Зочин
Зочин
3 сар 17, 2025 17:21
Reply to  Зочин

Дашдаваа гэдэг чинь. Баттулга дэвшүүлсэн хамгийн муу ажилласан нөхөр шүү дээ
тэтгэвэртээ гарсан нь. дээр

Ganbold SH.
Ganbold SH.
3 сар 17, 2025 19:29

tiim bh , darga bolood uuhulj marialaad tsnidahgui shahuu bolj , gants dolir nudeer n mun bn gej harlaa , tuunii jiluuded ene baiguullaga sul tsalintuudiin gazar bolj huvirsan shuu !

zochin
zochin
3 сар 17, 2025 20:55
Reply to  Ganbold SH.

Erguu hyalar chini hun tanihgui bj yu hiij olon yum dongosdog g###g ve

Зочин
Зочин
3 сар 18, 2025 09:55

Энэ бүтэхгүй. МУ авилгын индексээр жил бүр ухарч байгаа нь энэ хүний ажлын үр дүнг бэлээхэн харуулаад өгч байна. Ажлаа өгсөн нь дээр.

Холбоотой мэдээ

Back to top button