УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан маргааш Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 18-23-нд албан ёсны айлчлал хийнэ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм. Айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна.

Улмаар эдийн засаг, эрчим хүч, боловсрол зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нүүрсчин
Нүүрсчин
3 сар 18, 2025 01:20

Оюутолгойн 500 тэрбум доллараа буцаан авч 1.7 сая иргэнээ өрхийн үйлдвэртэй орлоготой байнгын ажлын тоног төхөөрөмж аж ахуйтай болгомоор ба.аа Хэцүү Гунигтай Том даргаа

Холбоотой мэдээ

Back to top button