Нийгэм мэдээ

Улаанбаатар-Шанхай чиглэлд долоодугаар сараас шууд нислэг үйлдэнэ

МИАТ ТӨХК энэ оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Улаанбаатар-Шанхай чиглэлд долоо хоногийн лхагва, бямба гарагт тогтмол нислэг үйлдэхээр болжээ.

Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ТӨХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, “TAM group” хамтран энэ сарын 12-нд Шанхай хотноо зохион байгуулсан, Монгол Улсын аялал жуулчлалын нөөц боломжийг танилцуулах уулзалтын үеэр агаарын тээврийн компанийнхан нислэгийн шинэ чиглэлээ зарласан байна. Зуны амралт, жуулчлалын оргил үед шууд нислэг нээж, хүртээмжийг нь сайжруулснаар хоёр улс руу аялагчдын тоо нэмэгдэнэ гэж тооцжээ. 

Ташрамд дурдахад, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятадын 33 компанийн төлөөлөл 50 гаруй хүн уг уулзалтад оролцсон байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button