Чуулганы нээлтэд оролцсон Д.Цогтбаатар өдөржин ордон тойрч сэтгүүлчдээс зугтав

УИХ-ын 2025 оны хаврын чуулган өчигдөр /2025.03.17/ нээлтээ хийсэн. Хуульд заасны дагуу хаврын чуулган ирэх долдугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.
Чуулганы нээлтэд 116 гишүүн оролцсон. Хуралдаанд өнгөрсөн намрын чуулганы хамгийн олон таслалттай Х.Баттулга болон үзэгдэж, харагддаггүй гишүүд ирсэн байв. Мөн энэ өдөр Шүүхийн тогтоолоо гардаж авснаар бүрэн эрхийн асуудал нь яригдах нөхцөл бүрдсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ирсэн байв.
Иймд түүнээс шүүхийн тогтоол, болж буй процессын талаар мэдээлэл авахаар хүлээсэн боловч чуулганы нээлтэд оролцсон Д.Цогтбаатар сэтгүүлчдийг өдөржин хоосон хаалга мөргүүлж, чулуу хөөлгөөд өөрөө зугтав.
Тухайлбал, Чуулганы хуралдаанаас сэтгүүлчдийн араар амжилттай гарсан Д.Цогтбаатар 1:30 цагийн дараа эхлэх АН-ын бүлгийн хуралдааны танхим руу зугтаж орсон. Хуралдаан хаалттай тул шагайх эрх сэтгүүлчдэд байгаагүй. Тиймээс 15.30 хүртэл үргэлжилсэн бүлгийн хурлын гадна хүлээхэд тэрбээр нэг ч удаа гарч ирээгүй. Харин хурлаас гарч ирсэн зарим гишүүдээс Д.Цогтбаатар дотор байгаа эсэхийг лавлахад “байгаа” гэх мэдээллийг өгсөн бол зарим нь “байхгүй” гэх мэдээллийг өгч байв. Харин хурал дууссаны дараа танхимд ороход Д.Цогтбаатар гишүүн байсангүй. Түүний өрөөнд очиход туслах нь гишүүн ордонд яваа гэх мэдээллийг өгсөн боловч энэ өдөр Д.Цогтбаатар ордонд ил явж харагдсангүй. Ингэж нэг өдрийг тэр сэтгүүлчдээс зугтааж өнгөрөөв.
Хаврын чуулган нийтдээ 135 өдөр хуралдана. Тэгэхээр Д.Цогтбаатар гишүүн цаашид сэтгүүлчдээс 134 өдөр зугтах уу. Эсвэл тайлбар өгөх үү. Аль эсвэл эдгээр өдрүүдэд чуулганаа таслах юм уу. Эртхэн энэ асуудалдаа хариулт өг гишүүн ээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ парламeнт бүр түүхэн онигоо боллоо шүү
Хууль зөрчсөн нь хууль шүүхээр батлагдсан Д.Цогтбаатар гэгч золбин хулгайчыг төрийн ордонд орогнуулб�##� энэ их хурлыг цусаар нь будаж тараахаас өөр аргагүй.Бүх иргэд ХУУЛЫГ улан дороо гишгэхийг ури�##�ж байна.Төрийн бузар үйлдэл хэр хэмжээнээс хэтэрсэн тул �##��##�цая хяд�##�цая.Хүйс тэмтрэн хяд�##�цая
Олонхи ингээд ялтан гишүүнтэй болов оо хөөрхийс. Эрх зүйн чадамжгүй намын бүлгийг татан буулга.