Нийгэм мэдээ

Өмгөөлөгч Б.Наранцэцэг: Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй байгаа тул зүйл анги тодорхойгүй

“Ноорог” медиагийн найман ажилтныг урд шөнө 06.30 цаг хүртэл байцааж, оффист нь нэгжлэг хийн, хувийн гар утас болон техник хэрэгслийг хураан авсан. Энэ талаар “Ноорог”-ийн Гүйцэтгэх захирал О.Уламсайхан болон өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийн, байр сууриа илэрхийллээ.

Өмгөөлөгч Б.Наранцэцэгийн хувьд “Иргэнээс гарсан гомдлын дагуу сэжигтний мэдүүлэг авсан байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй байгаа. Эрүүгийн хуулийн 19.9.3 буюу “Үндэсний эв нэгдлийг буснуиулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэнэ гэж өөрсдөд нь мэдэгдсэн байна. Одоогоор хэрэг гомдол төдий учраас зүйлчлэл нь тодорхой болоогүй.            

Процессын алдаанууд ажиглагдаж байгаа. Хойшлуулшгүй гэдэг үндэслэлээр нэгжлэг хийж, эд зүйл хурааж авсан, гар утсыг нь өмгөөлөгчгүй үзсэн болон хаана байгааг нь хэнээс ч асуугаагүй байж шууд олж очсон зэрэг ярих зүйлүүд байгаа.       

“Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэдэг дээр бол ямар ч тийм үндэслэл байхгүй.

Өмнө нь улстөрчтэй холбоотой мийм нийтэлсэн гэх асуудлаар 2024.12.31-нд очиж мэдүүлэг өгч байсан.

Ер нь хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг талаас нь хараасай гэж хүсэж байна. Энэ бол хүний эрхийн зөрчил мөн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 18, 2025 16:15

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Холбоотой мэдээ

Back to top button