Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: ТӨҮГ-уудад ₮1 тэрбумын валютын нөөц бүрдүүлэх чиглэл өглөө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Экспортыг сайжруулж, Төвбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсаныг та бүхэн санаж буй. Шуурхай ажилдаа орон, эхний шийдвэрүүдээ гаргаж эхэллээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа, бирж дээр ч шинэ түр журам батлагдлаа.

Цаашид Засгийн газрын хурал бүрд ажлын хэсэг тайлангаа тавиад явна.

Гол зорилтоо тодорхойлсон. 4.5 тэрбум ам.доллар орчимд байна. Үүнийг богино хугацаад нэмэгдүүлэх, богино хугацаанд 5.5 тэрбум болгох. Улмаар импортын хэрэгцээний 6 сарыг хангах нөөцөд хүргэх зорилт тавилаа.

Харин ямар асуудлуудыг шийдвэрлэх вэ. Хэд хэдэн шалтгааны улмаас урд хилүүд дээр 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсчихээд байна. Цар тахлын үед 20 сая тонн хүрээд цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацчихсан байсан. Тэгэхээр энэ юунаас болов, яаж хөдөлгөх вэ. Хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа явах шинжгүй. Сүүлийн хагас жилд хийгдсэн зэрэг 50-иад гэрээ байна. Хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн гэрээнүүд гэсэн үг. Намраас хойш үнэ бараг 40 хувь уначихсан. Тийм учраас худалдан авагчид татан авалтаа хийхгүй байна. Харин БНХАУ-д эрэлт буураагүй. Гэтэл биржийн арилжаа тав дахин буучихлаа, хил дээрх татан авалт 40-50 хувь зогсчихлоо. Үнэ бууснаас болоод л нэгэнт худалдан авсан ААН-үүд татан авалт хийхгүй байна гэсэн үг. Үүнийг богино хугацаанд зохицуулах хэд хэдэн гарц байна. Үнийн хэлбэлзлийг аль аль талд нь уян хатан шийдэхийн тулд одоо байгаа хуулийн хүрээнд бирж дээр түр зохицуулалт хийхээр баталлаа. Хэд хэдэн байгууллага яаралтай хуралдаад, биржийн шинэ журмыг баталж өглөө. Цоо шинэ форматаар бирж ажиллах нь. Биржийн хуулинд тодорхой өөрчлөлтүүд орох хүртэл сэргээх боломжууд гарч ирж байгаа.

Мөн Засгийн газраас тогтоол батлагдана.

Экспорт төдийгүй, импорт дээрээ ч анхааръя гэж байгаа. Гадагшаа гардаг урсгал дээр ч анхааръя. Заримыг нь хойшлуулъя, эрэмбэлье. Ялангуяа төрийн өмчийн газруудын шинээр эхлэх хөрөнгө оруулалтын гадагшаа чиглэсэн урсгалыг энэ жил зогсооё гэсэн. Үүн дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ манлайлж ажиллаад, тооцооллоо хийчихлээ. Нийт 10 гаруй компани ингэж хэмнэн, 557 сая ам.долларын борлуулалт хийхээр нэмэлт үүрэг авлаа. “Эрдэнэс Монгол” группээс 1 тэрбум ам.долларын валютын нөөц авахыг хатуу үүрэг болгосон.

ТӨҮГ-аас гадна олборлолт, экспорт хийдэг дотоод гадаадын ХО-тай компаниуд дээр ч тулж ажиллая гэж байгаа.

Мөн “Алт 3” хөтөлбөрийг танилцуулсан. Хэрэгжүүлэх шатны асуудлаа дараагийн хуралдаан дээр ярина.

Зам тээврийн яаман дээр хоёр чухал үүрэг өгсөн. Ханги-Мандалын замыг хурдан ашиглалт оруулж, тээвэр хийж эхэл гэсэн нэг үүрэг. Нөгөө нь тарифын төлбөр. “Монголын төмөр зам”-ын тариф авто тээврээсээ хоёр дахин өндөр болчихлоо. Авто тээвэртэй зэрэгцүүлэх, болж өгвөл буулгах үүргийг өгч, эхний шийдвэрүүд гарчихсан байгаа. Ойрын хугацаанд тарифыг хоёр дахин буулгахаар ажиллаж эхэлнэ.

Цаашлаад Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ гэсэн боомтуудын хил холболтыг даруй хийх асуудлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн байгаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Z cn@yahoo.com
3 сар 19, 2025 14:32

My sincere Kudo-s to you dearest Javhlan. You always have something In Your Mind. No matter if there are "Pros n Cons", though. Better to have Something rather than Nothing. Good job.

Холбоотой мэдээ

Back to top button