Улс төрийн мэдээ

Э.Одбаяр: Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийг идэвхжүүлнэ

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө. Тэрбээр Засгийн газар хувийн хэвшлүүдтэйгээ хамтран хэмнэлтийг эхлүүлнэ гэлээ.

Тэрбээр "Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ. Зөвлөлийн 70 хувь нь хувийн хэвшил, төрөөс бол миний би болон Н.Учрал, Ц.Баатархүү, Л.Энх-амгалан нар орж бүрэлдэхүүн нь шинэчлэгдлээ.

Төрийн хэмнэлтийг салбар бүрд эхэлье, бүтээмжийн нэмэгдүүлэх чиглэлд дорвитой ажлууд хийе хэмээн зорилоо. Хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана.

Засгийн газрын 1111  төв иргэдэд нээлттэй ажиллана. Дөрвөн сайд маань ч хэвлэл мэдээлэлтэй ойр ажиллаж, хэмнэлтээ хаанаас эхэлж бүтээмжээ хаана нэмэгдүүлэх тал дээр анхаарна.

Процессын дахин инженерчлэлийн ажлыг ЗГ хийдэг. Хуучин нэршлээр ажлын байрны зураг авалт гэдэг. Энэ нь давхардсан үүрэг чиглэл бүхий ажлын байруудыг харна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд бүх салбар яам дээр хийгдэж чадаагүй байгаа. Үүнийг хийнэ, иргэдийн зүгээс хаана хүндрэл учирч, төрийн алба хаагч хүнд суртал гаргаж байгаа мэдээллийг авч, олон зөвшөөрлийн ихэнхийг цахимжуулна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
3 сар 19, 2025 16:04

Баахан орон тоо нэмээд төрийн бүтцийг данхайлгаад л зардлаа нэмээд байгаа биздээ. Орон тоо нэмэгдэх тусам бүтээмж нэмэгддэг, хэмнэлт гардаг гэж дуулаагүй л юм байна

Зочин
Зочин
3 сар 19, 2025 18:33

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫГ ТАТАН БУУЛГААД ЮУ САЙЖИРЧ ЯМАР АЖИЛ ХИЙГДЭВ

Холбоотой мэдээ

Back to top button