О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуус 2024 оноос эхлэн шалгагдсан, дансаар нь ₮9.3 тэрбум эргэлдсэн, амиа хорлосон хохирогч ч бий

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдао,, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотойгоор ямар нэг зүйлийн зөрчил гарсан эсэх талаар танилцуулга хийлээ.
Хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа тул та бүхэнд дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
Гэхдээ шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаадугаар сар болон есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн холбогдох тусгай ангийн зүйл ангиудаар шалгагдаж байсан. Одоог хүртэл шалгагдаж байгаа. Энэ бол гэнэт болсон үйл явдал биш.
Цагдаагийн байгууллагыг улс төрийн заавраар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа бол ямар ашиг сонирхолтой байх вэ, түүнийг тогтоох хэрэгтэй. Өчигдөр цагдаагийн байгууллага олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Хэрэв цагдаагийн өгсөн мэдээлэл дунд буруу, ташаа мэдээлэл байх юм бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүр процесс нь хуульд заасан журмын дагуу явдаг. Энд нэг л хажуу тийш гишгэхэд хүний эрх зөрчигдөж, ажиллагаа явуулсан хүн нь өөрөө эрүүгийн хариуцлагад татагддаг ажиллагаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл бол ардаа хариуцлагатай. Хэрэв тус мэдээлэлд буруу ташаа мэдээлэл байх юм бол тэдгээр хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээх учир цагдаагийн байгууллага хуульд заасан хүрээнд үнэн зөв мэдээлэл өгсөн.
Хойшлуулшгүй ажиллагаа гэж яриад байгаа. Энэ нь тухайн нөхцөлд үйл ажиллагаа явуулж, үйл явдалтай холбоотой баримт цуглуулдаг ажиллагаа. Цагдаагийн байгууллага өдөрт хэдэн арваар нь, сард хэдэн зуугаар нь хийдэг ажиллагаа. Энд баривчилгааны асуудал огт болоогүй.
Яагаад гэвэл хэрэв баривчлахаар бол прокуророос зөвшөөрөл авдаг. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага баривчлах зөвшөөрөл авах хүсэлт тавьсан ч прокурор зөвшөөрөл өгөөгүй. Хэрэв зөвшөөрөлгүй баривчилбал энэ чинь хүнийг алга болгох маш хүнд ялтай гэмт хэрэг.
Тиймээс тэнд ямар ч баривчлах ажиллагаа явуулаагүй. Техник хэрэгсэлд үзлэг хийсэн. Энэ үйл ажиллагаан дээр хамгийн гол яригдаж байгаа асуудал нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар халдсан байна уу гэдэг дээр сайд миний бие анхаарч ажиллаж байгаа.
Өмгөөлөгчдийн тайлбарыг би харсан. Би өөрөө өмгөөлөгчөөр олон жил ажиллаж байгаа хүн. Хэрэв өмгөөлөгчдийн ярианд дурдагдаж байгаа зарим үйл баримт үнэн бол энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Энэ хэрэг шалгагдаад хоёр хүн дээр эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Хэрэгт холбоотой баримтууд байгаа
Өөрсдийн эрхээ хамгаалахын төлөө тэмцэж, дуу хоолойгоо өргөж байгаа залуусыг хүндэтгэж байна. Гэхдээ үнэн бол ганц байдаг. Өнөөдөр цагдаагийн байгууллагад гомдол ирсэн бол үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Хуульд заасан журмынх нь дагуу үйл ажиллагаа явуулсных нь төлөө бүх зүйл хууль ёсны байхад буруутгаж болохгүй. Буруутгал нь улс төрийн буруутгал байх шаардлагатай бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан албар хаагчид руу биш над руу дайр. Шаардлагатай бол би өөрөө хариуцлага хүлээхэд бэлэн.
Ажлаа хийж байгаа хүмүүсийг улс төрөөр буруутгаж байгаа бол хариуцлагыг улс төрийн албан тушаалтаны хувьд би хүлээх нь зөв.
Сая нийгэмд болсон үйл явдалтай холбоотойгоор сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Сайттай байх юм уу. Заавал редакцтай байх юм уу. Өнөөдөр сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдгийг заагласан ямар ч зүйл байхгүйгээс болоод Эрүүгийн хуульд байдаг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах гэдэг гэмт хэргээр нэг ч хүн шийтгүүлээгүй байгаа. Өнөөдөр манай улсад сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг стандарт байхгүй. Бид хуульд яг энэ талын зүйл заалтыг нэмж байгаа.
Хувь хүний нууцлалтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна. Гэхдээ энд өгсөн мэдээлэл, үг цэг таслал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллагаас бидний авсан мэдээллээр нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ шалгагдаж байгаа зургаан этгээдийн дансаар эргэлдсэн. Мөн сэтгүүлч асуусан тул хариулъя. Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргээр шалгагдаж байгаа хүн ч бий. Энэ нь хохирогч байна гэсэн үг" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Noorogiinhon chini busarmag garuud baina daa…
Цагдааг зүгээр ажлыг нь хийлгэ. Сэтгүүлч гэхээрээ л хуулиас гадуур байх тусгай эрхтэй байдаггүй юм. Хэн илүү орилдог хэн илүү чанга дуугардаг нь хариуцлагаас мултардгийг болиул.
Энэ доор коммент бичсэн МАНы �######� долоогч Троллуудаа энэ улс чинь Ардчилсан биш Коммунист улс болсонд их л баяртай бдаг байхдаа. Захи�##�гаар юм бичиж авдаг хэдэн Х�##�тар төгрөгндөө Хараж үхэарэй.
ХӨӨЕ АЛТАНГЭРЭЛЭЭ НООРОГИЙН ЗАЛУУСААС ИЛҮҮ АЮУЛТАЙ ЭТГЭЭДҮҮД НААНА ЧИНЬ СУУЖ БАЙНА!!! ЖИНХЭНЭ ЦАХИМ СОНГУУЛЫН ЛУЙВАР ЗАЛИЛАНГУУД НААНА ЧИНЬ СУУЖ БАЙНА!!! БУЗРУУДЫН ОФФШОР ДАНСЫГ ИЛРҮҮЛ!!!! ЯАЖ ИНГЭЖ ХҮНИЙ САЙХАН ЭХ ОРОН, АРД ИРГЭД, ХҮНИЙ САЙХАН ҮР УДМААР ИНГЭЖ ТОГЛОЖ ИНГЭЖ ЗУГААЦАЖ ИНГЭЖ ДАРАНГУЙЛЖ ИНГЭЖ ХУУРЧ ИНГЭЖ МЭХЛЭЖ МОНГОЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ САЛБАРУУД ДЭЭР ЗАЙДАГНАЖ ХУЛГАЙГААР ШУРГАЛЖ ХУЛГАЙН ДАНСАА НУУЖ БОЛДОГ БАЙНАА!!!! НЯМБААТАРАА!!! ЧИ 7 ҮЕЭРЭЭ ХАРААГДАХ БОЛНО!!! ХАРЖ Л БАЙГААРАЙ!!!
Чам шиг эргүү 7 үеэр нв хара�##�аа гээд юу ш�##�иавдээ энэ сайд чинь үнэн зөв юм ярьж чи худлаа бахирч байгаа.юмчинь хахаха
ХӨӨЕ АЛТАНГЭРЭЛЭЭ ЖИНХЭНЭ ЦАХИМ СОНГУУЛЫН ЛУЙВАР ЗАЛИЛАНГУУД НААНА ЧИНЬ СУУЖ БАЙНА!!! БУЗРУУДЫН ОФФШОР ДАНСЫГ ИЛРҮҮЛ!!!!
Сайдыг болон цагдааг ажлыг нь хиилгээч муу юмны хамсаатнуудаа хэрэг илэрээд байхаар үхэхнээ