Нийгэм мэдээ

Азийн залуучуудын наадамд оролцох багийг Н.Учрал ахална

Азийн олимпын зөвлөлийн шийдвэрээр Азийн залуучуудын III наадмыг Бахрейны Манама хотод аравдугаар сарын 22-31-нд зохион байгуулахаар болсон.

Тэгвэл тус наадамд оролцох Монгол улсын багийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр УИХ, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлахаар болжээ.

Азийн залуучуудын III наадамд спортын 23 төрлөөр 14-17 насны залуу тамирчид өрсөлдөх юм. Анх 2009 онд Сингапурт, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотод болсон тус наадмыг ийн 12 жилийн дараа дахин зохион байгуулахаар болж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button