Нийгэм мэдээ

"Дэлхийн цирк Монголд" 13 дахь жилдээ тоглогдоно

Дэлхийн цирк Монголд тоглолт 13 дахь жилдээ тоглогдох гэж байна.

Энэ удаагийн тоглолтод Итали улсын алдар алиалагч Дэвид Ларибле ирж үзүүлбэрээ үзүүлэх юм байна. Тэрбээр, Азийн аль ч улсад үзүүлбэрээ үзүүлж байгаагүй бөгөөд энэ удаад Азийн улсад тоглож буй анхны улс нь Монгол аж.

Мөн Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны олон улсын нэр хүндтэй циркийн жүжигчид болон сургуультай амьтад циркийн гайхалтай, сэтгэл догдлуулсан үзүүлбэрийг үзүүлнэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлов.

Тоглолт 2025 оны дөрөвдүгээр сарын 12-оос тавдугаар сарын 11-ны хооронд “Степпе арена” ордонд зохион байгуулагдана.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button