Нийгэм мэдээ

З.Санждорж нарыг шүүх хурал ирэх сарын 24 хүртэл хойшиллоо

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2025.03.21/ болсон. Улмаар дахин хойшлуулж, ирэх дөрөвдүгээр сарын 24-нд болгон товлосон байна.

"Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг.

Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 заалтаар зүйлчилсэн билээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" заасан.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

jinhene hulgaich naraa horij chadahgyi baij shashnii bvh surguuliig tugssun gants medleg chadvartai xvnee horino gej baidgaa vnen gej bna uu.shudraga esnii tuluu gants duugardag ni bolood buruutjee.ynen yum algaa.sulla...

Зочин
Зочин

Энэ ч бүтэхгүй гар байх оо

Холбоотой мэдээ

Back to top button