“Instax” камерын борлуулалт 100 сая давжээ

Японы “Fujifilm” корпорацын “instax” камерын борлуулалт 100 саяыг давжээ. Гуч орчим жилийн өмнөөс худалдаалагдаж эхэлсэн энэхүү камерын шинэ загварууд хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татах болсон.
Монголд ч мөн адил залуучуудын хэрэглэдэг нэгэн камерын төрөл болоод амжжээ.
Анхны “instax” камер 1998 онд анх худалдаанд гарч байсан бөгөөд залуучуудын сонирхлыг илүүтэй татсан аж. Хожим дижитал камер, ухаалаг гар утсаар гэрэл зураг авах нь хэвийн үзэгдэл болсон ч, энэхүү камер нь хуучныг санагдуулам хальсан дээр шууд хэвлэх функцээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татсан хэвээр байна.
Түүнчлэн 2024 оны гуравдугаар сар хүртэлх жилийн борлуулалт нь 150 тэрбум иен буюу 1 тэрбум ам.доллар болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Ингэхдээ дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт худалдаалагдсанаас нийт орлогын 90 гаруй хувь нь гадаадын зах зээлээс бүрдсэн гэж компанийн зүгээс мэдээлэлдээ дурдсан байна.
Т.ӨЛЗИЙМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.