УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хово уралдуулдаг Баянхонгорын АТҮТ-ийн дарга С.Батцэрэн “Зил-130” болон “Акуа” машинтай

Говийн талд Хово уралдуулсан анхны хүн тодорсон. Тэр нь, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн дарга С.Батцэрэн байв. Үүнийгээ бүр "Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан. Түүх болон бичигдэхээр үйл явдал боллоо" хэмээн бахархан ярьжээ.

Юун түрүүнд маш эмзэг эко систем бүхий говьд том оврын машинаар тоосжилт үүсгэнэ гэдэг ямартай ч тэнэг санаа. Цөлжилт, хуурайшилт, тоосжилтын зовлонг малчид хангалттай амсацгааж байгаа. Хаврын хаварт шуурганаар айлуудын гэр унаж зүдрээх болсон. Ургамлын гарц жил тутам муудаж, ямаа илүү өсөж бэлчээр талхлагдсаар байгаа. Байгалийн ийм доройтолд хүний үйл ажиллагаа асар их нөлөөтэй. Жишээ нь, Говь-Алтайн замыг тавих явцад тоосжилт үлэмж ихээр үүсэж, том машинуудын хөлд хөрс нь нэрвэгдсэн билээ. Одоо "Эрдэнэ Монгол"-ын тоосжилт хэдэн сум дамнан яригдаж байна.

Тиймээс говьд том оврын машин уралдуулж, өөрсдийгөө зугаацуулах адын санаа хэнээс гарсан тухай хариултыг Баянхонгор дахь АТҮТ-ийн дарга С.Батцэнгэл хариуцах биз ээ.

Сэрэмбийн Батцэнгэлийн хувьд, Гүйцэтгэх захирлаар, Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, Сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан намтартай аж.

  • Өөрийнх нь орлого: 36 сая
  • Гэр бүлийн орлого: 31 сая
  • Орон сууц: 170 сая
  • Автомашин: 19 сая /Зил-130, Тоёото Акуа/
  • Газар: 25 сая
  • Үнэт эдлэл: 65 сая
  • Хадгаламж: 33 сая
  • Авлага: 16 сая
  • Зээл: 105 сая
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЗА ЗА ИНГЭЕ ҮҮНИЙГ ДАРГААС НЬ ГУСААД ХОВОНЫ СЕЛАСЕРЬ БОЛГОЧИЙ ХАРИН ЭНЭ МУУ ЭРГҮҮ АЦЫГ ЯВГАНААР ГҮЙЛГЭЖ ЗАСМАЛААР ХОВОГООР ХӨӨЕ.ХӨӨШ ТЭНЭГЭЭ ЧИ СОГТУУ БАЙГАА ЮМ УУ?

Зочин
Зочин

Эргүү а ц.

Зочин
Зочин
Reply to  Зочин

За сүртэй юм бэ .Тэр говиор чинь өч төчнөөн АВТО РАЛЛИ яваад л өнгөрдөг шүү . Дорноговь , өмнө говьд баялаг ачсан нүүрс ачсан 100 тонны машин т*лаар нэг уралдаж байна . Ганц удаа уралдаан зохион байгууллаа гээд нэг хүнд зохион байгуул*лттай дайрах ямар шаардлага байна . Тэр өмнө говь , дорноговь газрыг нь ухаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй ( хатуу хучилттай зам тавьдаггүй ) том оврын машинаар газрын хөрсийг эргүүлж байгаа компаниудаа шүүмжлээч ээ П.УРНАА .

Зочин
Зочин

Тэнэг дээрээ бусдад хорлонтой этгээд байна.

Зочин
Зочин

Үйлдвэрлэлийн зориулалттай хүнд даацын тусгай зориулалтын замаар явах ёстой машинаар уралдаан зохион байгуулж хөрс үйтгэж байдаг мөн ч тэнэг дарга юм

Зочин
Зочин

Говьд биш юм бишүү. Баянхонгор аймгийнхаа төвөөс 10км Улс аймгаг бүсийн авто Мастер крос уралдаан явуулдаг зориудаар бэлдсэн карерь тусгай талбай байдаг юм билээ Түүн дээрээ уралдуулсан байхөө

Vita
Vita

Маш тэнэг үйлдэл...байгаль орчны эсрэг гэмт хэрэг.Арга хэмжээ аваад өөрөөр нь тэр газарт олон настын үр тариулах арга хэмжээ ав.

Зочин
Зочин

Монголын зарим сэтгүүлчид нөхөд маань хэзээ нэг алдаа мадаггүй мэдээ бичиж сурна аа. Бичсэн мэдээг нь уншихаар санаа зовох юм. Мэдээгээ оруулахаасаа өмнө алдаа мадгийн сайн харж баймаар юм. Хүний нэр алдаж бичихдээ юу боддог байна аа. Нохойн баас. Ийм алдаатай мэдээ бичсэнээс бичээгүй нь дээр. Гунигийн бороо нуудаа

Зочин
Зочин

Баянхонгорынх юм уу? Уг нь Булганыхан л уралдуулах байсан юм даа.

Зочин
Зочин

Эх дэлхий байгалыг сүйтгэсэн энэ зэрлэгийн гар чих хөлийг тасдаж нохойд өгвөл таарна.

Зочин
Зочин

За яадгийн хөөрхөн л байна лээ ш д

Холбоотой мэдээ

Back to top button