УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, ял өгнө гэх хувилбар

АТГ болоод УЕП дарга нарыг улираах үеэр Х.Баттулгад хамааруулж, "Төгрөг нуурын орд"-ын асуудлыг сөхсөн. Энэ нь огтын санамсаргүй зүйл биш ээ. Болж л өгвөл томчуудтай муудахгүй гээд хамаг ял зэмийг нь дараад суучихдаг З.Дашдаваа, Б.Жаргалсайхан нар өөрсдийн амаар "Х.Баттулгад хамаарах асуудлыг шалгана" гэж чуулганы танхимд ам шүд алдацгаасан юм.

Энэ дагуу Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх бичгийг удахгүй УЕП Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлнэ гэх мэдээлэл бий. Түүнд ял өгөх асуудал ч хүчтэй яригдаж байгаа аж.

Манай улс өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хорих ялаар шийтгэж, Ц.Элбэгдоржийг олон улсын интерполоор эрэн сурвалжлах хэмжээнд асуудлыг нь хурцатгасан түүхтэй. Төрийн тэргүүнээс буугаад улс төрийн карьераа хэрхэн үргэлжлүүлэх асуудлыг нь зохицуулсан хуульгүй. Ийм ч учраас нэгнээ намнах орон зай ямагт үүсгэж, эрхтэй дархтай үедээ хаан заан мэт авирласан үйлдлүүдээр нь эргүүлээд шүүх орон зай үүсгэчихдэг онцлогтой.

Х.Баттулгын хувьд аливаа хэл ам, сөрөг мэдээнд чихгүй толгой оргидог онцлогтой атлаа ойрын өдрүүдэд пи араа баахан эрчимжүүлэх төлөвт шилжив. Түүнд холбогдох олон бараан баримт ганц “Төгрөг нуурын орд”-оор ч тогтохгүй, үргэлжлээд явах нигуртай. Ер нь ухваас түүнээс олон юм гарахыг МАН ч сайтар тооцсон л буй.


Энэ тухай дэлгэрэнгүй хүргэсэн тойм, анализийг доорх линкээр уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрээний бузрыг ухвал далай далай гэдэг шиг Баттулга гэдэг хүнийг ухвал маш их юм гарнаа угаасаа

Зочин
Зочин

ТА НАР АМЖИХ УУ? ЭНЭ ЖЕНКО НУСАН ТАГЛАА БАЙХДАА ГАНЦ ҮЛЭЭГЭЭЛ 17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙГ УС БОЛГОСОН ОДОО НЯМОСОРЫН УЧРАЛ ЭНЭ ЖЕНКОД ДЭНДҮҮ ЖИЖИГДЭНЭ БАТТУЛГА ОДОО ТА НАРЫГ ШООЛООД БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛДАА ХАМРАА УХААД СУУЖААГАА ДАА.БАТТУЛГЫГ ИХ ХУРЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ БОЛГОХ АМЛАЛТ АВААД ДАШДАВАА ЖАРГАЛСАЙХАН ХОЁР СУУДАЛДАА ҮЛДЖЭЭ ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНАШТ ЗӨВ ҮҮ? БАТТУЛГЫГ ШОРОНД ИЛГЭЭВЭЛ ТҮВШИНБАЯРТАЙ ШОРОН ГАЛ ХАМ БОЛГОВОЛ ЭНЭ ХОЁР ЗӨВЛӨЛ ХИЙНЭЭ НАЙДВАРТАЙ.ХАРАХ Л ҮЛДЛЭЭ ЖЕНКОГ ЗАЙЛУУЛАХААР ХҮҮК НАХИХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ ЗӨВ ҮҮ? ГОЁ Ч ШААХ ЮМАА

Юююююююю
Юююююююю

Жонхууг зайлуулахын тулд эхлээд Данхаас малаа ёстой. Тэгэхгүй бол их хамгаална

Зочин
Зочин

Хуулийнхан ингээд улс төрчдийн дохиур болохоороо л шудрага ёс гэдэг энэ нийгэмд байхгүй болчихож байгаа юм. Тэр ордыг зарж бодохгүй хуультай, үүнийг нь мэдэж байсан юм бол яагаад өдий болтол дарж байгаад гаргаэ байгаа юм

Зочин
Зочин

Хүрэлсүхийн захиаллага

Зочин
Зочин

Хүүк ажиллагаа

Зочин
Зочин

Баттулгыг шоронд хийх нь зөв, муу луйварчин арай л дэндээд бгаа шүү !

Зочин
Зочин

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

Сор
Сор

Жэнког шорон биш үхэл хүлээж байна

Холбоотой мэдээ

Back to top button