Гадаад мэдээДЭЛХИЙ

Техаст улаанбурханы 600 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

АНУ-ын Техас мужид улаанбурханы 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Тус мужид улаанбурханы халдвар анх бүртгэгдсэнээс гурав гаруй сар өнгөрчээ. Техасаас гадна улаанбурханы халдвар идэвхтэй байгаа хэд хэдэн муж АНУ-д бий. Гурав ба түүнээс дээш тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд идэвхтэй халдвартай гэж үздэг байна. Тэдгээр мужууд бол Индиана, Канзас, Мичиган, Монтана, Оклахома, Охайо, Пенсильвани, Шинэ Мексик юм. Он гарснаас хойш АНУ-д улаанбурханы тохиолдол 2024 оны тохиолдлоос хоёр дахин их болжээ.

Улаанбурхан нь агаар дуслаар дамждаг, халдвар авсан хүн амьсгалах, найтаах, ханиалгах үед маш амархан халдварладаг вирусийн халдвар. Тус өвчнийг вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой, 2000 оноос хойш АНУ-д устаж үгүй болсон өвчин гэж үздэг байсан юм. АНУ-ын эрүүл мэндийн мэргэжилтнүүд вирусийн тархалт тархалт нэг жилийн турш үргэлжилж магадгүй гэж эмээж байна.

Хойд Америкт өөр хоёр голомтот халдвар үүссэн. Нэг нь Канад улсын Онтарио хот юм. Тус хотод өнгөрсөн жилийн аравдугаар сарын дундаас эхлээд одоо хүртэл 925 улаанбурханы тохиолдол бүртгэгджээ. Мөн Мексикийн Чихуахуа мужид 514 тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр Чихуахуа дахь дэгдэлт Техастай холбоотой аж.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button