Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаанаар гадаад явсан ч эх орондоо буцаж ирэхгүй байгаа. Тэрээр наймдугаар сарын 26-ны өдөр дипломат паспорт ашиглан АНУ-руу зорчсон байдаг. Түүнийг анх очсон орноосоо өөр улс руу явсныг АТГ-ынхан тогтоосон. Өмгөөлөгчөөрөө дамжуулан 2019 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад ирнэ гэдгээ мэдэгдээд байсан ч өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа юм.
Иймд өнгөрөгч арванхоёрдугаар багтан Монголдоо ирэхгүй бол албадан авчрахаа АТГ-ынхан мэдэгдэж байсан билээ. Энэ дагуу албадан ирүүлэх арга хэмжээ авахаар тус газрынхан хуулийн дагуу ажиллаж эхэлжээ.
Ерөнхий сайд асныг албадан ирүүлэх ажиллагаа хийгдэж эхэлсэн эсэх талаар Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.
Тэрээр, “Өөрөө ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ рүү шилжинэ гэдгээ манай байгууллага өмнө нь мэдээлж байсан. Энэ дагуу интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. АНУ-аас түүнийг албадан ирүүлэхэд цаг хугацаа орохоос гадна айлын талын эрхзүйн үндэслэлүүдээс хамааралтай зүйлүүд бий” гэдгийг тодотгосон юм.
Шүүхээс тогтоосон хугацааг гурван удаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн билээ.
Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан. Улмаар 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас шалгаж, өнгөрөгч 2019 оны наймдугаар сард шүүхээс хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэхэхэ хилийн хориг тогтоогоод байхад хүртэл Монгол Улсын хилээр гараад явчихдаг. Яачихсан Улс гэхлээрээ ийм арчаагуй байдаг байнаа?
Гадны дээрэмчидтай нийлж эх орон ард түмнээ луйвардаж эх орноосоо урвасан б.на эх орноосоо урвасан хэнийгч бүх хөрөнгийг нь хурааж цааз өгдө
худлаа та нар албаар гаргаад араас нь жүжиглэж байгаа биз дээ
Бүхэл бүтэн улсаа дээрэмдээд одоо далайн дээрэмчин блсон сурагтай л бна даа...
g###g yumaa
Ч.САЙХАНБИЛЭГИЙГ МАН БУРУУТГАСАН Ч ГЭЛЭЭ ТҮҮХ ЦАГААТГАНА. МАН-ЫН 65-ЫГ НИЙЛҮҮЛЭЭД Ч САЙХАНБИЛЭГИЙН БОЛОВСРАЛ ЧАДВАРТ ХҮРЭХГҮЙ.
Ялтан солилцоггүй тийм улсад очоод хэвчихсэн биз ээ.Одоо болд мөнгө ихтэй болсоон. Хоосон нөхөр байсан.
ИНТЕРПОЛООР ЗАРЛАЛАА Л ГЭХ ЮМ ОЛЖ ИРЖ БАЙГААГ НЬ МЭДЭХГҮЙ Л ЮМ. ЭНХБАЯРЫН ДҮҮГ ШҮҮГЧИЙН ХҮҮГ Л ГЭНЭ АВЧ ИРЭЭД ШИЙДСЭН НЬ ХАА БАЙГААМ
та нарын хайртай онц сурдаг улаан болщевик хүү чинь ийм л байх юм даа. Та нарын хүнийг үнэлдэг үнэлэмж чинь буруу байна.