УЛС ТӨР

Сонгуулийн шоуны хөлд “Хөгжлийн банк” ҮРЭГДЭХ вий

ҮАБЗ-ийн ГУРАВ хэдхэн сарын дараа болох сонгуулийн сурталчилгаандаа “шуудран” ороод буй. Тодруулбал, Салхитын мөнгөний ордыг түшиглэх бондоор дөрвөн төрлийн зээл тэглэх нь тодорхой болоод байна.

“Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” нь Салхит болон Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар байгуулагдсан аж ахуй нэгж. Тус охин компани ахмадуудын зээл болох 776 тэрбум төгрөгийн бонд гаргана. Уг бондыг зургаан хувийн хүүтэй гаргах тухай МАН-ын бүлгийн хурал дээр яригдсан. Үүнд нь Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргана гэж хуулийн төсөлдөө тусгажээ.

-ТЭТГЭВЭР ТЭГЛЭХ НЭРИЙДЛЭЭР ХУВЬЧЛАГДАХ БАНКАНД УЛСЫН ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ ҮҮ ГЭХ ХАРДЛАГА БИЙ-

Нийт тэтгэврийн зээлийн 90 гаруй хувийг ХААН банк, Төрийн банк олгодог. Тэгэхээр энэ хоёр банк бондыг голлон эзэмшинэ гэсэн үг. Тэтгэврийн зээлд олгосон мөнгөө “Эрдэнэс силвер ресурс” компаниас зургаан хувийн хүү тооцон эргүүлэн авах юм. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлийн өрийг бонд руу хөрвүүлэх үйл явц өрнөнө.

Үүнээс нэг хардлага төрүүлж буй зүйл нь Хаан банк хувьчлагдах гэж байгаатай холбоотой асуудал. Зээл тэглэх нэрийдлээр нэг банканд улсын бөөн хөрөнгө төвлөрүүлэх хэн нэгний эрх ашиг явж буй хэмээн хардагдаж байгаа билээ.

-БОНДЫН БАТАЛГААНЫ ХӨЛД ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ЧИРЭХ НЬ-

Үүнд нэг анхаарал татаж буй нэг асуудал бий. Тэр нь:

Хэрэвзээ мөнгөний ханш унавал бонддоо Хөгжлийн банкаар баталгаа гаргуулах гэх хаалтыг хийж өгсөн. Баталгаа гаргасан тохиолдолд компани бондоо төлж чадахгүй бол Хөгжлийн банк бүрэн хариуцна гэсэн үг.

Тэгэхээр ҮАБЗ-өөс гаргасан эл шийдвэр нь сонгуулийн шоуны амлалтад жамаараа хөгжиж буй банкийг чирэх эрсдэлтэй гэж харагдана. Өөрөөр хэлбэл, эдийн засагчид Салхитын мөнгөний ордыг 776 тэрбум төгрөгийн баталгаа болж чадах орд биш ч гэж хэлж буй. Популист амлалтынх нь гол эрсдлийг Хөгжлийн банк үүрэх магадлалтай болчихлоо. Тиймээс эрх баригчдын томоохон ашиг сонирхол банкийг хүртэл жамаар нь хөгжүүлэхгүй нь. Бондын баталгааны хөлд Хөгжлийн банкийг чирэх нь.

-ЗАСГИЙН ГАЗАР САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР АРБИТРЫН ШҮҮХЭД ДУУУДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ-

Тэгвэл ахмадуудын зээлийг тэглэнэ гээд амлаад, нэрлээд байгаа Салхитын мөнгөний орд газрын маргаан одоо хүртэл шийдэгдээгүй үргэлжилж буй.
Засгийн газар шинэ оны өмнө Салхитын мөнгөний орд газрын ашиглалтын лицензийг цуцалж байгаагаа мэдэгдэж, төр тус газрыг эрх мэдэлдээ эргүүлэн авсан. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Тагнуул, Цагдаагийн тусгай, Дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт тус аймгийн прокурорын хяналтан дор тусгай ажиллагаа зохион байгуулж, Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан.

УИХ-ын дарга Занданшатараар тэргүүлүүлсэн тагнуулын баг хүмүүс ажилчид уурхайчдыг газарт хэвтүүлж, хятадын хөрөнгө оруулагчдаа хөөж гаргасан билээ.

Эл асуудалтай холбоотой маргаан олон улсын арбитрын шүүхэд харьяалагдана. Тэгэхээр Засгийн газар Салхитын орд газартай холбоотой асуудлаар Арбитрын шүүхэд ч дуудагдаж болох эрсдэл бий. Арбитрын шүүхэд ялагдвал маш том асуудал араасаа дагуулна. Цаашлаад их хэмжээний өрөнд орвол эргээд улсын төсөв рүү л гар дүрнэ гэсэн үг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ нээх ард түмниыг бодсондоо биш. өргүй эрсдэлгүй хаан банкийг авах гэсэн томчуудын бодлого бна лда

Зочинэж
Зочинэж

Баттулга яг Элбэгдорж боллоо Сонгуульд МАН-ыг дэмжиж гаргана Ирэх жил өөрөө улиран сонгогдох тохироо хийжээ

zochin
zochin

Ymar muuklhai um be, ajlaa khiikh chadbargyigee ene TER , ZASAG kharuuklsan Odoo ard tumen estoi zalkhaj bna

Холбоотой мэдээ

Back to top button