Нийгмийн

ХЭРЭГ: Хамт архидан согтуурсан нэгнээ хөнөөгөөд траншейнд нуужээ

Цагдаагийн байгууллагаас он гарсаар 2019 онд нийт үйлдэгдсэн гэмт хэргийн мэдээллийн шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр мэдээлэхдээ: Нийт хүн амины болон онц ноцтой гэмт хэргийн 44,7 хувь нь нууц далд аргаар үйлдэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн билээ.

Он гарснаас хойш нийтэд онц аюултайд тооцогдох гэмт хэрэг хэд хэд гарсан билээ. Харин хүний амь насыг санаатай хөнөөгөөд траншейнд үлдээсэн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр бусдад хутгалуулсан байдалтай нас барсан эрэгтэй хүний цогцос олджээ. Хэргийн мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 42 настай эрэгтэй М нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эрэгтэй 56 настай М-ийг нэг удаа хутгалан хөнөөжээ. Цагдаагийн шуурхай утсанд ирсэн мэдээллээр Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Монгол кино компанийн арын хашаанд байрлах траншейнд нас барсан хүн байна гэсэн мэдээлэл ирсэн гэх.

Урьдчилсан шалгалтаар 56 настай эрэгтэй М нь гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар шуурхай гүйцэтгэх ажиллагаа явуулснаар амь хохирогчийг хүзүүн тус газар нь хутгалж хэргээ нуун далдлах зорилгоор траншейнд хийж хэргийн газраас зугтсан байж болзошгүй аж.  Иймд иргэн 42 настай М-ийг согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан, хорьж шалгаж эхэлжээ.

Г.ШАГДАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button