ОУВС-ийн хөтөлбөр, СВОП хэлцэл зогсвол цаашид ЯАХ ВЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга, эрх баригч МАН-тай нийлж Сонгуулийн өмнөх амлалтаа өгчихсөн. Энэ нь олон ч асуудал дагуулж байна. Цаашид ч дагуулах нь. Сургаар нь эдийн засаг бишдэж “юм”-ны үнэ тэнгэрт хадаж, ам.долларын ханш өсөж, инфляци хөөрөгдөх эрсдэл бий. ОУВС-гийн хөтөлбөр дуусаж, Хятадын своп хэлцэл зогсвол яах вэ гэдэг асуулт тулгарахад тун ОЙРХОН ирээд байна.
-ОУВС” ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ ШИЙДВЭР ГАРСНЫ ДАРАА ЭГДҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭН Ч, ХӨТӨЛБӨРӨӨ ЗОГСООСОНГҮЙ-
Төрөөс тэтгэврийн зээл тэглэх хууль батлагдсантай холбогдуулан ОУВС-ийн суурин төлөөлөгч эгдүүцлээ илэрхийлсэн мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдэл ОУВС хөтөлбөрөө зогсоочих вий гэсэн айдсыг дагуулсан ч, зогсоочихсонгүй.
Улсын авдар улайж, бадар гуйхдаа тулсан тэр үед буюу одоогоос хоёр жил хагасын өмнө ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхэлсэн билээ. Монгол Улсын эдийн засгийг ОУВС-нд шилжүүлээд тэдний юу хий гэснийг өчиггүй хийнэ гэж амлаад, оронд нь хүү багатай зээл буюу ӨР авсан. Тус хөтөлбөр гурван жилийн хугацаатай үргэлжлэхдээ ОУВС-гаас 434.3 сая ам.долларын зээл олгогдохоос гадна ОУВС болон олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах эрх нээгдсэн.
Уг гэрээ төлөвлөгөө ёсоор бол энэ буюу 2020 оны тавдугаар сард дуусгавар болох ёстой. Сүүлийн төлбөр нь орж ирээгүй байгаа бөгөөд уг төлбөр дээрх асуудлаас болж орж ИРЭХГҮЙ байх магадлал өндөртэй болоод байгаа юм байна.
Ердөө дөрөвхөн сарын дараа дуусах нь. ОУВС биднийг бүтэхгүй гарууд гэдэг дүгнэлтээ хийчихсэн. Хөтөлбөрөө сунгах уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Мэдээж сунгахгүй гэх байх, сунгасан тохиолдолд нөхцөлөө улам чангатгах нь ойлгомжтой.
-ДОЛДУГААР САРД ХЯТАДЫН АРДЫН БАНКТАЙ ХИЙСЭН МОНГОЛ БАНКНЫ СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦАА ДУУСНА-
БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монгол банкны своп хэлцлийн хугацаа энэ оны долдугаар сард дуусна. 2014 онд байгуулсан 15 тэрбум юань буюу 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн хугацаа 2017 оны наймдугаар сард дууссан. Улмаар ОУВС-тай гэрээлснээр эл хэлцлээ сунгаж чадсан билээ.
Зургаахан сарын дараа дуусах своп хэлцлийг Төв банк болон Засгийн газар дуусгах уу, дахин шинэчлэх үү гэдэг асуудал яригдах нь.
Үүнээс хоёрын хоёр том хөтөлбөр зогссоны дараа эрх баригчид ямар алхам хийх вэ гэдэг нь сонирхол татаж байна. Одоо бол өрийг өрөөр дарах арга ядсан, аргацаасан ядмаг замналаар явж буй. Хэдхэн сарын дараа хаашаа, хэн рүү хадаг яндар барьж өр гуйх вэ гэдэг асуудал сонгуулийн өмнө нэг, сонгуулийн дараа нэг давтагдах болотой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОУВС ахмадийн зээл тэглэх нэрээр мөнгө угаасанд дургүйцлээ илэрхийлсэн байх. Хэрэв төсөвтөө тохируулан тэтгэвэр нэмсэн бол эсэргүүцэхгүй бай