НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: Н.Номтойбаярын гишүүний эрх ганхаж, Н.Энхбаяр улстөрд орохоор хөдөлж ЭХЛЭВ

Өнгөрөгч долоо хоногт улстөрийн тогоонд өрнөсөн халуун үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

-УЕП-ЫН САНАЛААР Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХУРАЛ ХОЙШЛОГДОВ-

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы санал өнгөрөгч долоо хоногийн дуулиант үйл явдлуудын нэг байв.

Дэд хороо нь Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын ахмад гишүүдээс бүрддэг бөгөөд гурван гишүүний ирцтэйгээр хуралдаад ИРЭХ ДОЛОО хоногт хэлэлцэхээр хойшлогдсон юм.

Ямар үндэслэлээр Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон тухайгаа Б.Жаргалсайхан прокурор нууцлаад өнгөрсөн.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад “Үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь миний үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байгаа учраас, шийдвэрээ гаргасных нь дараа санал, үндэслэлээ хэлдэг” гэсэн юм.

Ямартай ч Н.Номтойбаярын бусаддтай бааранд зодолдсон бичлэг өчигдөр ил болсон. Яг түдгэлзүүлэх асуудал яригдах гэж байгаатай нь зэрэгцэн задарсан нь санаатай цацсан гэх хардлагыг төрүүлж буй.

-Н.ЭНХБАЯР СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ “ХӨДӨЛЖ” ЭХЛЭВ-

УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших эрх нь хягаарлагдсан. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт гурван маргаан Үндсэн хуулийн цэцэд очсоны нэг нь Н.Энхбаяртай холбоотой заалт байв.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалтаар иргэн Л.Мөнхсайхан, Т.Баярхүү нар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

Ямартай ч тэр нэр дэвших, УИХ-д дахин орж ирэх эрхийнхээ төлөө ийн хөдөлж эхлэв.

-МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД “ШОРОН”-ЖСОН ХУУЛЬ БАТЛАВ-

УИХ-ын чуулганаар малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг батлав.

Мал хулгайлсан этгээдийг нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлдэг байсан бол шинэ Эрүүгийн хуулиар хорих ял оноохоор болов.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд НАЙМАН бог, эсхүл ХОЁР бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, НЭГ бог хулгай хийвэл ЗУРГААН сараас ТАВАН жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.

-Б.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААНЫГ ОГЦРУУЛАХААР ХӨДЛӨВ-

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж /2020.01.15/-нд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаараа мэдээлэл хийж, огцрохыг шаардсан. Ч Улаан сайдыг малчдын боломжоос хулгайж, Хятад компанид давуу эрх олгосон, махны үнэ хөөрөгдүүлсэн гэж буруутгаж буй.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Засгийн газраас “Квот олгосон нь Ч.Улаан сайдын буруу. Квотыг хуулийн дагуу олгож байгаа гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд баримт, мэдээлэл байгаа бол хамтдаа шалгуулъя. Би шалгуулахад бэлэн байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Алтай
Алтай
2020-01-18 21:39

М�##�ын хулгайчид зэвсэглээд ,бүлэглэлд, унаажаад цэрэгжсэн байхад хууль шоронжсон байхад болно харин ч цөөн жилтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button